Sunday, December 8, 2013
Tuesday, December 3, 2013
Monday, December 2, 2013
Нийтийн тээвэр
Нийтийн тээврийн компаниуд 51 тэрбум төгрөгийн ашигтай орлоготой ажиллажээ |
Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуй нэгжүүд энэ оны эхний зургаан сарын байдлаар 51 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 7.8 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Зорчигдчын тоо, нийтийн тээврийн орлого өсөхөд автомашины дугаарын хязгаарлалт нөлөөлсөн гэж албаныхан мэдэгдэж байна.
Нийтийн тээврээр зорчигчдын 45 хувь нь зорчих тасалбар худалдан авч, харин 54 хувь нь нөхөн олговроор үйлчлүүлжээ. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн хэрэгслээр энэ оны эхний 6 сард давхардсан тоогоор 75 сая зорчигч үнэ төлбөргүй үйлчлүүлж, төрөөс эдгээр хүмүүсийн үйлчилгээний төлбөрт 30 тэрбум төгрөгийн нөхөн олговор хэлбэрээр шилжүүлсэн байна. |
Агаарын бохирдол
Агаарын бохирдолыг бууруулахаар өнгөрсөн арваннэгдүгээр сард 68,7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна |
Євлийн улирал эхлэхээр нийслэл хотод олон асуудал ээлж дараалан ундарч эхэлдэг. Тухайлбал, утаа, хальтиргаа гулгаа, ханиад томуу гэх мэтчилэн. Тэр дундаа утаа хамгийн их асуудал vvсгэдэг. Тєр засгаас утаан дээр анхаарч ажиллаж байгаагаа зарладаг. Утаа багасгах тєсєл хєтєлбєрийг жил бvрийн аравдугаар сараас эхэлж хэрэгжvvлдэг. Гэвч vнэн ажил нь тодорхой vр дvнд хvрдэггvй. Иймээс хvйтний улирал эхлэхээр утааны асуудлыг ухаан орсон юм шиг ярьдаг аа болих хэрэгтэй байна. Нийслэлчүүд юун дотор амьдарч байна гэвэл, Утаанбаатар хэмээх “утаа”дотор гэж хариулах хvмvvс олон байна. Нийслэл хот гэр хорооллын 189 мянган єрх, цахилгаан станцууд, 200 мянга гаруй автомашин євлийн улиралд 200 тєрлийн хорт хийг агаарт завсар чєлєєгvй цацаж байгаа аж. Улаанбаатар хотын агаарын бохирдол нь хотын байршил, байгаль, агаар мандлын орчил урсгал, хvн амын тєвлєрєл, vйлдвэрлэл, агаар бохирдуулах эх vvсвэрийн нягтрал, тээврийн хэрэгслийн хєдєлгєєнєєс хамаардаг.
|
шинэ жил
Гацуур модны чанар сайжирчээ |
Шинэ жил айсуй. Гэр бvлд таатай уур амьсгал авчирч, гэрэл гэгээ цацруулсан єнгє єнгийн чимэглэлд нvд гялбаад л. Мандарины vнэр хамар цоргиулан ирдэг шинэ жилийн баяр єнєє цагт єнгє будгаа хэдийнэ єєрчилжээ. Орчин цагийн шинэ жилийн єртєг ч єндєр болж, сонголт ч єргєн болсон vе. Албан байгууллага, айл єрхийн хоймрыг чимэн сvндэрлэх гацуур модны гоёл чимэглэлийг томоохон зах дэлгvvрээр худалдаалж эхэлжээ. Ингээд энэ жилийн шинэ жилийн гоёл, гацуур мод, чимэглэлийн vнэ ханшийг сонирхохоор хамгийн тvрvvнд “Нарантуул”захыг зорилоо. Єглєє 11:00 цагийн vед очиход худалдаачид аль хэдийнэ бараагаа дэлгэж лангуугаа цэгцэлж дууссан байлаа. Эрт байсан учир хєл хєдєлгєєн багатай худалдаачид хийх юмаа олж ядан нэг нэгнийгээ даапаалан сууна. Гацуур мод худалдаалж байгаа лангуун дээр очиж vнийг сонирхвол ширээний жижиг гацуур 3000-10000 тєгрєг бол суурьтай, чимэглэлгvй, энгийн ногоон гацуур 15000-45000 тєгрєг, харин єєрєєсєє гэрэлтэй, эргэдэг, чимэглэлтэй гацуур мод 40000-130,000 тєгрєгийн ханштай байсан бєгєєд гацуур модны чимэглэл, тоглоомууд нэг ширхэг нь 500-4500 тєгрєг бол саа єнгє, хэмжээнээс шалтгаалан ширхэг нь 600-1500 тєгрєгийн vнэтэй байна.
|
Шүхэрч Гэлэнхүү
Шүхэрч Гэлэнхүү
Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны ядуу ард Хайнзангийнд нэгэн хүү мэндэлжээ. Хар багаасаа ой ухаан гоц сэргэлэн, цовоо шалмаг, ажилч хичээнгүй тэр хүү үлгэр домог сонсон сэтгэлийнхээ дуудлагаар “үүлтэй тэнгэрээс доогуур, үзүүртэй модноос дээгүүр” жигүүрт хурдан хөлгөөр дүүлэх мөрөөдөлд хөтлөгджээ. Тэр хүүхэд ахуйдаа үнэн сүсэгт эцэг эхийн хүслийг дагаж Агьтын хүрээ, дараа нь Мандахын хүрээнд шавилан суужээ. Сүм хийдийн нэгэн хэвийн уйтгарт амьдрал, учир үл мэдэх номын үсгээс төдөлгүй зугтаж, төрсөн нутгийнхаа уул нуруу хэсэн ан гөрөөний мөр хөөж явлаа. Түүнд ан хийж амьдрахад сайн буу хэрэгтэй болов. Хар багаасаа эцгийн дөш түшиж гарын уртай болсон нь хэрэг болжээ.
Гэлэнхүү хийдээс оргож гэнэ гэсэн яриа түймрийн гал мэт түгжээ. Гэвч газар авсангүй.
Гэлэнхүү Идэрийн гол, Дэвүүрийн горхийг холбохоор суваг татаж эхэлжээ. Суваг ухагдсаар бага Хэцүүгийн ханан хаданд тулж иржээ. Гэлэнхүү хад чулуу их халуунд халж, хүйтэнд хөрч агшдагийг гярхай ажиглан мэджээ. Ханан хадны ёроолд гал өрдөж гэнэт хүйтэн ус цацахад хад тас няс хийн шажигнан үйрнэ. Ийнхүү ухсаар том агуй болов. Гэлэнхүүгийн энэ ажлыг дэмжих хүн олдсонгүй. Гэвч тэр зүгээр суусангүй. Төмөр нүдэж буу, хутга, галын шилээвэр хийж ойр хавийнхаа айлд худалдав. Гэлэнхүүгийн урлан бүтээх авьяас нэмэгдсээр байлаа. Тэр сониуч сэтгэлдээ хөтлөгдөн нэг бөөд шавь оржээ. Түүнтэй хошуу нутаг хэсэн бөөлөхийг сурчээ. Бөөгийн ид шид гэгч нь хүний нүд хуурах өнгөц төдийхөн арга байсныг мэдэрчээ. Гэлэнхүү бөө гэдэгт ямар ч ид шид алга, ёстой залхуу хүний ажил хэмээн бат итгээд багшаасаа салж одохдоо хайран хоёр жилдээ харамсав.
Гэлэнхүү төдөлгүй ур ухаанаа уралдуулж жирийн цахиур буунд хүхээг хийж хоёр үсэрдэг болгожээ. Түүний хоёр үсэрдэг цахиур бууны тухай яриа жалга жалгаар тарж, хүмүүс шохоорхон үзэж гайхацгаадаг байлаа. Түүний ур ухаанаа уралдуулж хийсэн бууг нутгийн нэг залуу шохоорхон үзэж байгаад сум алдаж, эхнэрийг нь гэмтээжээ. Дэмий юм хийж саваагүйтлээ гэж эхнэртээ зэмлүүлсэн авч нөгөө л буу, хутга, модон сийлбэрээ урласаар байв.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН СУМЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН СУДАЛГАА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН СУМЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ
ТӨЛӨВ БАЙДЛЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ТАЙЛАНГИЙН ТАНИЛЦУУЛГА
Хорин нэгдүгээр зууны хөгжлийн гол хандлага болох тогтвортой хөгжлийн үндсэн зарчим нь байгаль орчин- эдийн засгийн тэнцвэртэй харьцааг бүрдүүлж , үүний үндсэн дээр иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх , ядуурлыг арилгах, байгалийн нөөц баялагийг боломжит хэмжээнд нь зохистойгоор ашиглах, орчны бохирдол , доройтлоос сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх явдал юм. Монгол улсын төр, засаг хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхийг эрхэм зорилгоо болгож , байгаль орчин, түүний нөөц баялагийг хайрлан
хамгаалах, халгүй аргаар зохистой ашиглах, экологийн баримжаа бүхий нийгэм, эдийн засгийн хөгжлийн урт хугацааны цогц бодлого хэрэгжүүлэхийг чухалчилж байна. Уламжлалт мал аж ахуйн зэрэгцээ байгалийн нөөцөд тулгуурласан аж үйлдвэрийн салбар 1940-өөд оноос Монгол улсад хөгжиж эхэлсэн нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бий болгож эхэлжээ. Ялангуяа 1990-ээд оноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин байгалийн нөөц баялагийг аж ахуйн нэгж, байгууллагууд явцуу эрх ашгийн үүднээс хайр гамгүй ашиглах болсон нь энэ сөрөг нөлөөллийг улам ихэсгэлээ. Улаанбаатар хот болон манай улсын томоохон хот суурины гадаргын болон гүний ус, хөрс, агаарын бохирдол стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс давах тохиолдол байнга ажиглагдаж хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх боллоо. Иймээс төвлөрсөн суурин газрын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг гаргах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Дээрхи асуудлыг шийдвэрлэх гол арга зам нь төлөвлөлт, удирдлагын арга хэлбэрийг боловсронгуй болгох , байгаль орчны төлөв байдал, даацыг тодорхойлох, болзошгүй сөрөг нөлөөллийг урьдчилан тогтоох , хяналт –шинжилгээ хийж, үнэлгээ өгөх замаар түүнийг багасгах, арилгах арга хэмжээг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх асуудал юм. Хот суурин газрын байгаль орчны төлөв байдлыг тогтоох ажлыг Агаарын чанарын мэргэжлийн төв алба өөрийн мэргэжлийн байгууллага болон орон нутгийн салбар албадтай хамтран хийх ажлыг 2007 оноос эхлэн гүйцэтгэж ирсэн ба энэ удаа Мөрөн сумын агаар, хөрс, ус / гадаргын/, цацраг, бохир ус, микробиологийн судалгаа шинжилгээг хийж тухайн үеийн цаг агаарын байдал үзэгдэлтэй холбон иж бүрэн үнэлгээ дүгнэлт өгөх, аялал жуулчлалын бүс Хөвсгөл нуурын орчмын агаар, ус , хөрсний төлөв байдлыг судлах, шинжилгээний материалыг болосруулан тайлан бичиж зөвлөмж гаргах ажлыг хийж гүйцэтгэв. Энэ ажил нь Мөрөн сумын агаар, ус, хөрс, цацрагийн одоогийн түвшин, /дэвсгэр төлөв байдал/-ыг тогооож цаашид авах арга хэмжээ, хот төлөвлөлт, аливаа байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, багасгах ажлын бодлого төлөвлөлтийг гаргахад шийдвэр гаргагчидад тус дөхөм болох ихээхэн ач холбогдолтой юм. Мөн Монгол улсын “Байгаль орчныг хамгаалах тухай”, Агаарын тухай” хуулийн хэрэгжилтийг биелүүлэх хөшүүрэг нөхцлийг бий болгоно. Тайланд 2008 оны 11 дүгээр сарын 21-нээс 25-нд хийсэн Мөрөн сумын байгаль орчны хяналт шинжилгээний болон цаг уурын ажиглалтын материал тухайн аймгийн Байгаль орчны хяналт шинжилгээний ажлын хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй харуул, станцын мэдээллийг ашигласан ба агаар, хөрс, усны шинжилгээний дүнгээс гадна байгалийн цацраг идэвхжил, хөрс, усны микробиологийн шинжилгээг хийж үнэлэлт, дүгнэлт өгснөөс гадна цаашид авах арга хэмжээний саналыг тусгав. Энэхүү тайлангийн ач холбогдол нь хүн ам ихээр суурьшин амьдарч буй Мөрөн сумын одоогийн дэвсгэр орчны төлөв байдлыг тогтоохоос гадна, гаргасан зөвлөмж, тайланг цаашид хот төлөвлөлт, суманд шинээр баригдах болон технологийн шинэчлэлт хийх, үйлдвэр аж ахуйн газруудын байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, тухайн аймаг орон нутагт олон улсын төсөл хэрэгжих зэрэгт суурь материал болгон ашиглах бололцоог бий болгоход оршино. Мөрөн сумын байгаль орчны төлөв байдлыг судлах ажилд Агаарын чанарын мэргэжлийн төв албаны мэргэжилтэн нар, Байгаль орчин , хэмжил зүйн төв лаборатори, Хөвсгөл аймгийн Агаарын чанарын мэргэжлийн салбар алба, Агаарын чанарын хяналтын харуул, Байгаль орчны шинжилгээний лабораторийн инженер техникийн ажилтан нар оролцлоо. |
Мөрөн сум
Мөрөн (худам монголоор мүрэн) — Хөвсгөл аймгийн төв, Монгол Улсын тавдугаар олон хүнтэй хот. Нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваариар адил нэртэй сум болдог. 102,9 км² талбайт нутагтай Мөрөн сум 2011 оны эцэст 39,514 оршин суугчтай байв.
Мөрөн хотын баруун урд хэсгээр Дэлгэрмөрөн урсан өнгөрдөг. Мөрөн хот эмнэлэг, музей, театр, шуудангийн салбар, сургуулиуд, цэцэрлэгүүдтэй. Мөн улсдаа томоохонд тооцогдох хар захтай. Өөрийн гэсэн цахилгаан станцтай. Мөн 2004 онд Монголын эрчим хүчний сүлжээд холбогдсон.
Түүх
Мөрөн хотын суурь нь 1809 онд байгуулагдсан, Дэлгэрмөрөнгийн эрэг дээрх Мөрөнгийн Хүрээ хийдээр анх шавь тавигджээ. 20-р зууны эхэн гэхэд хийдэд 1300 орчим ламтай том хийд байсан боловч 1937 онд сүйтгэгджээ. Данзадаржаа хийд гэдэг жижиг хэмжээний шинэ хийд 1990-ээд онд хотын баруун хэсэгт баригджээ. 1933 оноос өмнө Хатгал сум нь аймгийн төв байжээ.
Хөвсгөл нуур
Хүн ам
Тус аймаг нь 123,416 хүн амтай.
Аймгийн нийт хүн амын 76,9%-ийг халх, 13,7 %-ийг дархад, 5,2 %-ийг хотгойдууд эзэлдэгийн зэрэгцээ Буриад, Дөрвөд, Урианхай, Цаатан, Өөлд зэрэг ястнууд амьдардаг олон ястны өлгий нутаг юм.
Тус аймгийн Баянзүрх, Улаан уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур суманд ихэвчлэн Дархад, Цаатан, Тува, Чандмань-Өндөр суманд Урианхай, Цагаан-Үүр суманд Буриад, Шинэ Идэр, Галт, Жаргалант суманд Халх, бусад суманд Хотгойд ястнууд голлон амьдардаг.
Тус аймаг нь 123,416 хүн амтай.
Аймгийн нийт хүн амын 76,9%-ийг халх, 13,7 %-ийг дархад, 5,2 %-ийг хотгойдууд эзэлдэгийн зэрэгцээ Буриад, Дөрвөд, Урианхай, Цаатан, Өөлд зэрэг ястнууд амьдардаг олон ястны өлгий нутаг юм.
Тус аймгийн Баянзүрх, Улаан уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур суманд ихэвчлэн Дархад, Цаатан, Тува, Чандмань-Өндөр суманд Урианхай, Цагаан-Үүр суманд Буриад, Шинэ Идэр, Галт, Жаргалант суманд Халх, бусад суманд Хотгойд ястнууд голлон амьдардаг.
Газар зүй
Газрын гадаргуу
Aймгийн нутаг дэвсгэр нь Хангайн уулархаг мужид оршдог. Уул нурууны гол хэсэг нь хангай нурууны салбар хэсэг Хөвсгөл Тагна, Сяаны уулс багтана. Дэлгэрхаан уулын ноён оргил нь далайн төвшнөөс 3491 метр орших ба аймгийн нийт нутаг дэвсгэр нь далайн төвшнөөс 1650-2050 метр оршино.
Газрын гадаргуу
Aймгийн нутаг дэвсгэр нь Хангайн уулархаг мужид оршдог. Уул нурууны гол хэсэг нь хангай нурууны салбар хэсэг Хөвсгөл Тагна, Сяаны уулс багтана. Дэлгэрхаан уулын ноён оргил нь далайн төвшнөөс 3491 метр орших ба аймгийн нийт нутаг дэвсгэр нь далайн төвшнөөс 1650-2050 метр оршино.
Хайрын тухай
Хайрын тухай шилдэг шүлгийн түүврүүд
Намайг чи минь анх харахад
би чамайг харсан
Нартай мөртлөө жихүүхэн
өдөр басан
Зоримогхон харцны минь өмнө
чи минь сөхөрч,цөхөрч байсан
Зовлон чинь бас жаргал чинь
байсан би чинийхээ
* * *
Нарнаас цацраг таслаж
дагина болъё би чинь
Навчисаас үндэс гуйж
цэцэг болъё би чинь
Сарнаас өнгө булааж
гүнж болъё би чинь
Салхинаас эгшиг авч
аялгуу болъё би чинь
* * *
би чамайг харсан
Нартай мөртлөө жихүүхэн
өдөр басан
Зоримогхон харцны минь өмнө
чи минь сөхөрч,цөхөрч байсан
Зовлон чинь бас жаргал чинь
байсан би чинийхээ
* * *
Нарнаас цацраг таслаж
дагина болъё би чинь
Навчисаас үндэс гуйж
цэцэг болъё би чинь
Сарнаас өнгө булааж
гүнж болъё би чинь
Салхинаас эгшиг авч
аялгуу болъё би чинь
* * *
Буруу энгэртэй дээл
Буруу энгэртэй дээл /Б.Лхагвасүрэн/
Хавийн уран эгч нарын оёсон дээлний
Ханцуй суганы ухлаадас нийлүүлж
Эрээн дээл буруу энгэртэй шагласан
Эхийнхээ сэтгэлийг эргэж одоо бодохноо
Эх бүхний хайрыг цуглуулж
“Энхрий” үрдээ өмсгөсөн байж...
Хөх бүхний цагаан сүүгээр
Хөрст дэлхийд аргамжсан байж...
Ханцуй суганы ухлаадас нийлүүлж
Эрээн дээл буруу энгэртэй шагласан
Эхийнхээ сэтгэлийг эргэж одоо бодохноо
Эх бүхний хайрыг цуглуулж
“Энхрий” үрдээ өмсгөсөн байж...
Хөх бүхний цагаан сүүгээр
Хөрст дэлхийд аргамжсан байж...
Монголоо алдсан Монголчуудад
Э.Үржинханд : Монголоо алдсан Монголчуудад
Тэнгэрийн зарлиг зөрчиж гэргийгээ орхисон эрчүүд
Дээдсийн уламжлал эвдэж эрээ хуурсан бүсгүйчүүд
Эцгийн сургааль зөрчиж гэрээ орхисон жаалууд
Ирээдүйн өмнө буруутаж Монголоо алдсан Монголчуудад
Дээдсийн уламжлал эвдэж эрээ хуурсан бүсгүйчүүд
Эцгийн сургааль зөрчиж гэрээ орхисон жаалууд
Ирээдүйн өмнө буруутаж Монголоо алдсан Монголчуудад
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүйн үлгэр биелэв гэлтэй
Өвөг дээдсийн сургааль үнээ алдаагүйг сануулж
Өнгөний эрээнд мансуурч хүн чанараа гээснийх нь төлөө
Өнөөдөр тэд биднийг хашрааж байгаа нь энэ ээ
Өвөг дээдсийн сургааль үнээ алдаагүйг сануулж
Өнгөний эрээнд мансуурч хүн чанараа гээснийх нь төлөө
Өнөөдөр тэд биднийг хашрааж байгаа нь энэ ээ
Уучлаач
Яг л цасан хаялаад хайлахдаа газарт гомдолдоггүй шиг
Яг л цэцэгс ургаад хагдрахдаа намрыг уучилдаг шиг
Яг л бороо унаад шингэхдээ цэцгийн үндэс дэрлэж уйлдаггүй шиг
Яг л ээжүүд үрсдээ гомдоггүй шиг уучлаач хайрт минь
Уруу царайлаад алхсан өдрүүдийг минь инээлгэж уучлаач
Уйлахдаа хүүхэд шиг ихэр татсан харууслыг минь хайрлаж уучлаач
Ус шиг урсаж цас шиг хайлсан сэтгэлийг минь дулаацуулж
Уйчилсаан гэж хэлээд уруул дээр минь үнсээч хайрт минь
ээждээ унших шүлэг
ээждээ унших шүлэг
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
Хорин жилийн хайр
Хорин жилийн хайр (Өгүүллэг)
Өчигдөрхөн навчисаа гүвж байсан модод өнөөдөр цэцээглэж байх нь урьд учирсан хонгорхон бүсгүй надаас яваад хүлээлгэхийн жаргал зовлол хоёрыг хослуулсан он жилдүүд мэт. Яг тийм уянгалаг агаад гуниглангүй гэнэн сэтгэлийн үзүүрт намайг мартсан харин миний мартаж чадаагүй бүсгүй
Үнэгүй хайр
Үнэгүй хайр
С.Эрдэнэ - Хулан бид хоёр
Арван долоон нас ч дээ. Хєєрхий. зайлуул. Би тэгэхэд єєрийгєє эр хvнд тооцож явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр болохоо мэдсэн юм. Долдугаар сарын нэгэн єдєр би нутгийнхаа Чингис хаан болоод тvvний залуу гэргийн хамт сумынхаа наадамд очихоор эртлэн мордлоо. Гэр Чингис хаан гэдэг маань ердєє л шар Цамба юм шvv дээ. Би тvvнд ийм догшин сvртэй хоч єгсєн боловч хvнд хэлдэггvй байлаа. Хурдан морь уяхад нь би тvvнд туслалцсан юм. Тэгэхэд над шиг жулдрай амьтан салхин зээрд, цахилгаан хээр гэх мэт vлгэр домгийн нэртэй тэр сvрхий хєлєг морьдыг нь vдшийн чийг буусан хойно хээр аваачиж идээшлvvлэх, єглєє vvрээр чилээгий нь гаргах, єдєр услах зэрэг хар бор ажил хийхээс єєр ямар тус хvргэх билээ.
Ч.Лодойдамба "СОЛОНГО" өгүүллэг
Ч.Лодойдамба "СОЛОНГО" өгүүллэг
Нэг. Шөнө дундаас хойш гэнэт аадар бороо орж, байн байн хурц цахилгаан цахилан тэнгэр нижигнэж саяхан баригдаж торонд орсон бүргэд шиг уурласан байгаль сүртэй ч аймшигтай ч байв. Адуу минь хавчганан огт тогтож өхгүй, заримдаа хуйлран үргэхэд би ч айх шиг болоод, хашгирахад дуу минь чичрэн тасалдаж байлаа. Хэдэн өдрийн зүсэр бороог дажгүй давдаг аавын минь одончүү цув хүртэл хувингаар асгаж байгаа юм шиг цутгасан энэ усыг барьж чадалгүй нэвтрээд би усанд орсон зурам шиг шалба цохиулж, шүд минь дагжин өөрийн эрхгүй зодолдож байв. Харин энэ шөнийн ганц сайн юм гэвэл үе үе цахилж байгаа цахилгаанд адуу минь байн байн тодорч байсан тул би тасарсан хэсгий нь дор нь нийлүүлж байв. Үүр шөнө хагацахын өмнөхөн бороо гэнэт орсонтойгоо адил гэнэт арилж удалгүй бүхнийг тагласан зузаан хар үүл тонилон тэнгэр цэлмээд өглөөний нар угаасан ертөнцийг мэндлэн уулын толгойд алтан малгай өмсгөхөд уулнууд малилзан инээж байгаа сайхан сэтгэлтэй тарган шар хүн шиг харагдаж байлаа.
Нэг. Шөнө дундаас хойш гэнэт аадар бороо орж, байн байн хурц цахилгаан цахилан тэнгэр нижигнэж саяхан баригдаж торонд орсон бүргэд шиг уурласан байгаль сүртэй ч аймшигтай ч байв. Адуу минь хавчганан огт тогтож өхгүй, заримдаа хуйлран үргэхэд би ч айх шиг болоод, хашгирахад дуу минь чичрэн тасалдаж байлаа. Хэдэн өдрийн зүсэр бороог дажгүй давдаг аавын минь одончүү цув хүртэл хувингаар асгаж байгаа юм шиг цутгасан энэ усыг барьж чадалгүй нэвтрээд би усанд орсон зурам шиг шалба цохиулж, шүд минь дагжин өөрийн эрхгүй зодолдож байв. Харин энэ шөнийн ганц сайн юм гэвэл үе үе цахилж байгаа цахилгаанд адуу минь байн байн тодорч байсан тул би тасарсан хэсгий нь дор нь нийлүүлж байв. Үүр шөнө хагацахын өмнөхөн бороо гэнэт орсонтойгоо адил гэнэт арилж удалгүй бүхнийг тагласан зузаан хар үүл тонилон тэнгэр цэлмээд өглөөний нар угаасан ертөнцийг мэндлэн уулын толгойд алтан малгай өмсгөхөд уулнууд малилзан инээж байгаа сайхан сэтгэлтэй тарган шар хүн шиг харагдаж байлаа.
Subscribe to:
Posts (Atom)