Monday, December 2, 2013

Нийтийн тээвэр

Нийтийн тээврийн компаниуд 51 тэрбум төгрөгийн ашигтай орлоготой ажиллажээ
Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуй нэгжүүд энэ оны эхний зургаан сарын байдлаар 51 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 7.8 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Зорчигдчын тоо, нийтийн тээврийн орлого өсөхөд автомашины дугаарын хязгаарлалт нөлөөлсөн гэж албаныхан мэдэгдэж байна.

Нийтийн тээврээр зорчигчдын 45 хувь нь зорчих тасалбар худалдан авч, харин 54 хувь нь нөхөн олговроор үйлчлүүлжээ. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн хэрэгслээр энэ оны эхний 6 сард давхардсан тоогоор 75 сая зорчигч үнэ төлбөргүй үйлчлүүлж, төрөөс эдгээр хүмүүсийн үйлчилгээний төлбөрт 30 тэрбум төгрөгийн нөхөн олговор хэлбэрээр шилжүүлсэн байна.

No comments:

Post a Comment