Monday, December 2, 2013

Агаарын бохирдол

Агаарын бохирдолыг бууруулахаар өнгөрсөн арваннэгдүгээр сард 68,7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна

Євлийн улирал эхлэхээр нийслэл хотод олон асуудал ээлж дараалан ундарч эхэлдэг. Тухайлбал, утаа, хальтиргаа гулгаа, ханиад томуу гэх мэтчилэн. Тэр дундаа утаа хамгийн их асуудал vvсгэдэг. Тєр засгаас утаан дээр анхаарч ажиллаж байгаагаа зарладаг. Утаа багасгах тєсєл хєтєлбєрийг жил бvрийн аравдугаар сараас эхэлж хэрэгжvvлдэг. Гэвч vнэн ажил нь тодорхой vр дvнд хvрдэггvй. Иймээс хvйтний улирал эхлэхээр утааны асуудлыг ухаан орсон юм шиг ярьдаг аа болих хэрэгтэй байна. Нийслэлчүүд юун дотор амьдарч байна гэвэл, Утаанбаатар хэмээх “утаа”дотор гэж хариулах хvмvvс олон байна. Нийслэл хот гэр хорооллын 189 мянган єрх, цахилгаан станцууд, 200 мянга гаруй автомашин євлийн улиралд 200 тєрлийн хорт хийг агаарт завсар чєлєєгvй цацаж байгаа аж. Улаанбаатар хотын агаарын бохирдол нь хотын байршил, байгаль, агаар мандлын орчил урсгал, хvн амын тєвлєрєл, vйлдвэрлэл, агаар бохирдуулах эх vvсвэрийн нягтрал, тээврийн хэрэгслийн хєдєлгєєнєєс хамаардаг. 


Мєн гэр хорооллын утаа униар нь орчныхоо агаарыг ихээхэн бохирдуулаад зогсохгvй голын хєндий дагаж харьцангуй нам дор газар байрласан хотын тєв хэсгийн агаарыг бохирдуулах нэг эх vvсвэр нь болдог байна. Ялангуяа євлийн улиралд уул хєндийн салхины горимтой уялдан хотын захаас тєв рvv чиглэсэн агаарын урсгалаар гэр хорооллын утаа униар сарнилгvй шилжин ирж тунаран агаарын бохирдлыг ихэсгэх нєхцєлийг бvрдvvлдэг аж. Мэргэжлийн байгууллага нь зєвхєн хэмжихээс єєр юу ч хийж чадахгvй байна. Утаа гэдэг гамшгийг хэрхэн даван туулхав гэдэг асуудал шил даран хариулт нэхсээр л байна. Улаанбаатар хотын утааг багасгах ажлын єнгєрсєн онуудаас эхэлж тєсєл тєлбєрийг хэрэгжvvлсэн. Тєсєл, хєтєлбєр бvхэн 6-7 оронтой мєнгєн дvнгээр хэмжигдэнэ. Хотын агаарын бохирдлыг бууруулахад Монгол Улсыг хєгжvvлэх сангаас 2007 онд хоёр тэрбумаар утаатай дайтсан. Мєн єнгєрсєн 2011, 2012 он болон энэ онд “Цэвэр агаар сан”-д улсын тєсвєєс нийт 92.5 тэрбум тєгрєг тєсєвлєсєн байна.

Энэхvv тєсєвлєсєн мєнгєєс єнгєрсєн арваннэгдvгээр сарын байдлаар 68.7 тэрбум тєгрєгийг зарцуулж, цэвэр агаар сангаас 122 мянга 329 ширхэг зуух, Нийслэлийн агаарын чанарын албанаас 7500 ширхэг зуухыг гэр хорооллын айлуудад тараажээ. Энэхvv уутаа багасгах зориулалтын дєрвєн тєрлийн зуух нь иргэд хєнгєлтэй vнээр очиж байгаа хэдий ч зарим иргэдэд хvрэлцэхгvй байгаа аж. Албаны мэдээгээр гэр хорооллын нийт єрхийн 68.6 хувийг хамарсан байна. Ирэх оны тавдугаар сар гэхэд гэр хорооллын нийт айл єрхийн 95 хувийг сайжруулсан зуухаар бvрэн хангана гэж албаны хvмvvс мэдэгдэж байгаа. Сайжруулсан зуухаар бvрэн хангалаа гээд утаа багасах болов уу. Утааг багасгах нэрийдлээр хэсэг хvмvvсийн мєнгєний бизнес гэсэн хардлагыг тєрvvлж байна. Үүний нэг жишээ цэвэр агаар сангийн захирал асан Н.Хvрэлбаатар. Тэрээр “Цэвэр агаар сан”-гийн таван тэрбум тєгрєгийг залилсан юм. Нийслэлд амьдарч байгаа бидний уушиг гэж угаартай хар яндангаас єєрцгvй болж байна. Євлийн улиралд гудамжаар алхахад л ам хамраар гашуу оргин, бvгшvvлж, амьсгал авч чадахгvйд хvрдэг. Vнэтэй машин унаж явдаг эрхмvvд vvний хор нєлєєг мэдэхгvй.

Тэд бид утаа багасгах олон тєсєл хєтєлбєр хэрэгжvvлж байгаа гэж ярихаас цаашгvй байдаг юм. Ярьж, хэлж байгаа зvйл нь амьдрал дээр хэрэгжих нь тун ховор байдаг. Улаанбаатар хотод єнгєрсєн 2008 онд агаарын чанарын хянах дєрвєн суурин харуул агаарт тvгээмэл тархалттай бохирдуулах бодис азотын давхар исэл (NO2), хvхэрлэг хий (SO2) хэмжиж байсан байна. Харин энэ онд агаарын чанарын хяналт шинжилгээг Баруун дєрвєн зам, XIII хороолол, I хорооллын гэр хорооллын хэсэг, Зуун айлын орчимд, Ургах наран хорооллын орчим, Цахилгаан станцын орчим, Дамбадаржаа, Дарь-Эх, Хайлаастын чиглэлд агаарын чанарт хэмжилт хийж байгаа юм байна. Агаар бохирдуулах тvгээмэл бохирдуулах бодисын агууламжийг тогтмол хянахаас гадна цаг агаарын vзvvлэлтvvдийг нь бас хэмждэг юм байна.

No comments:

Post a Comment