Monday, December 2, 2013

Мөрөн сум

Мөрөн (худам монголоор Müren.png мүрэн) — Хөвсгөл аймгийн төвМонгол Улсын тавдугаар олон хүнтэй хот. Нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваариар адил нэртэй сум болдог. 102,9 км² талбайт нутагтай Мөрөн сум 2011 оны эцэст 39,514 оршин суугчтай байв.
Мөрөн хотын баруун урд хэсгээр Дэлгэрмөрөн урсан өнгөрдөг. Мөрөн хот эмнэлэг, музей, театр, шуудангийн салбар, сургуулиуд, цэцэрлэгүүдтэй. Мөн улсдаа томоохонд тооцогдох хар захтай. Өөрийн гэсэн цахилгаан станцтай. Мөн 2004 онд Монголын эрчим хүчний сүлжээд холбогдсон.

Түүх

Мөрөн хотын суурь нь 1809 онд байгуулагдсан, Дэлгэрмөрөнгийн эрэг дээрх Мөрөнгийн Хүрээ хийдээр анх шавь тавигджээ. 20-р зууны эхэн гэхэд хийдэд 1300 орчим ламтай том хийд байсан боловч 1937 онд сүйтгэгджээ. Данзадаржаа хийд гэдэг жижиг хэмжээний шинэ хийд 1990-ээд онд хотын баруун хэсэгт баригджээ. 1933 оноос өмнө Хатгал сум нь аймгийн төв байжээ.

No comments:

Post a Comment