Monday, December 2, 2013

ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН СУМЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН СУДАЛГАА


ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН СУМЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ
ТӨЛӨВ БАЙДЛЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ
АЖЛЫН ТАЙЛАНГИЙН ТАНИЛЦУУЛГА

Хорин нэгдүгээр зууны хөгжлийн гол хандлага болох тогтвортой хөгжлийн үндсэн зарчим нь байгаль орчин- эдийн засгийн тэнцвэртэй харьцааг бүрдүүлж , үүний үндсэн дээр иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх , ядуурлыг арилгах, байгалийн нөөц баялагийг боломжит хэмжээнд нь зохистойгоор ашиглах, орчны бохирдол , доройтлоос сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх явдал юм. Монгол улсын төр, засаг хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхийг эрхэм зорилгоо болгож , байгаль орчин, түүний нөөц баялагийг хайрлан
хамгаалах, халгүй аргаар зохистой ашиглах, экологийн баримжаа бүхий нийгэм, эдийн засгийн хөгжлийн урт хугацааны цогц бодлого хэрэгжүүлэхийг чухалчилж байна. Уламжлалт мал аж ахуйн зэрэгцээ байгалийн нөөцөд тулгуурласан аж үйлдвэрийн салбар 1940-өөд оноос Монгол улсад хөгжиж эхэлсэн нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бий болгож эхэлжээ. Ялангуяа 1990-ээд оноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин байгалийн нөөц баялагийг аж ахуйн нэгж, байгууллагууд явцуу эрх ашгийн үүднээс хайр гамгүй ашиглах болсон нь энэ сөрөг нөлөөллийг улам ихэсгэлээ. Улаанбаатар хот болон манай улсын томоохон хот суурины гадаргын болон гүний ус, хөрс, агаарын бохирдол стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс давах тохиолдол байнга ажиглагдаж хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх боллоо. Иймээс төвлөрсөн суурин газрын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг гаргах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Дээрхи асуудлыг шийдвэрлэх гол арга зам нь төлөвлөлт, удирдлагын арга хэлбэрийг боловсронгуй болгох , байгаль орчны төлөв байдал, даацыг тодорхойлох, болзошгүй сөрөг нөлөөллийг урьдчилан тогтоох , хяналт –шинжилгээ хийж, үнэлгээ өгөх замаар түүнийг багасгах, арилгах арга хэмжээг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх асуудал юм. Хот суурин газрын байгаль орчны төлөв байдлыг тогтоох ажлыг Агаарын чанарын мэргэжлийн төв алба өөрийн мэргэжлийн байгууллага болон орон нутгийн салбар албадтай хамтран хийх ажлыг 2007 оноос эхлэн гүйцэтгэж ирсэн ба энэ удаа Мөрөн сумын агаар, хөрс, ус / гадаргын/, цацраг, бохир ус, микробиологийн судалгаа шинжилгээг хийж тухайн үеийн цаг агаарын байдал үзэгдэлтэй холбон иж бүрэн үнэлгээ дүгнэлт өгөх, аялал жуулчлалын бүс Хөвсгөл нуурын орчмын агаар, ус , хөрсний төлөв байдлыг судлах, шинжилгээний материалыг болосруулан тайлан бичиж зөвлөмж гаргах ажлыг хийж гүйцэтгэв. Энэ ажил нь Мөрөн сумын агаар, ус, хөрс, цацрагийн одоогийн түвшин, /дэвсгэр төлөв байдал/-ыг тогооож цаашид авах арга хэмжээ, хот төлөвлөлт, аливаа байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, багасгах ажлын бодлого төлөвлөлтийг гаргахад шийдвэр гаргагчидад тус дөхөм болох ихээхэн ач холбогдолтой юм. Мөн Монгол улсын “Байгаль орчныг хамгаалах тухай”, Агаарын тухай” хуулийн хэрэгжилтийг биелүүлэх хөшүүрэг нөхцлийг бий болгоно. Тайланд 2008 оны 11 дүгээр сарын 21-нээс 25-нд хийсэн Мөрөн сумын байгаль орчны хяналт шинжилгээний болон цаг уурын ажиглалтын материал тухайн аймгийн Байгаль орчны хяналт шинжилгээний ажлын хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй харуул, станцын мэдээллийг ашигласан ба агаар, хөрс, усны шинжилгээний дүнгээс гадна байгалийн цацраг идэвхжил, хөрс, усны микробиологийн шинжилгээг хийж үнэлэлт, дүгнэлт өгснөөс гадна цаашид авах арга хэмжээний саналыг тусгав. Энэхүү тайлангийн ач холбогдол нь хүн ам ихээр суурьшин амьдарч буй Мөрөн сумын одоогийн дэвсгэр орчны төлөв байдлыг тогтоохоос гадна, гаргасан зөвлөмж, тайланг цаашид хот төлөвлөлт, суманд шинээр баригдах болон технологийн шинэчлэлт хийх, үйлдвэр аж ахуйн газруудын байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, тухайн аймаг орон нутагт олон улсын төсөл хэрэгжих зэрэгт суурь материал болгон ашиглах бололцоог бий болгоход оршино. Мөрөн сумын байгаль орчны төлөв байдлыг судлах ажилд Агаарын чанарын мэргэжлийн төв албаны мэргэжилтэн нар, Байгаль орчин , хэмжил зүйн төв лаборатори, Хөвсгөл аймгийн Агаарын чанарын мэргэжлийн салбар алба, Агаарын чанарын хяналтын харуул, Байгаль орчны шинжилгээний лабораторийн инженер техникийн
ажилтан нар оролцлоо.

НЭГ.ХӨВСГӨЛ АЙМАГ


А.Товч танилцуулга
Аймгийн анх дугаар их хурал 1931 оны дөрөвдүгээр сарын 10-наас 30-ны хооронд Хатгалд хуралдан тогтоол гаргаж Хөвсгөл аймгийг байгуулжээ. Тус аймаг нь Монгол улсын хойт захад оршдог. Байгаль экологийн үйл ажиллагаанд хамааралтай тоо баримтаас дурдвал:
- 109,2 мянган км2 газар нутагтай,
- 2008 оны байдлаар 123.5 мянган хүн амтай, хүн амын зонхилох нь хотгойдууд бөгөөд халх, дархад, буриад, урианхай зэрэг олон ястан аж
төрдөг.
- 2000 оны хүн амын тооллогонд хамрагдсан бүх хүний 82.6 хувь нь халх хотгойд, 13.7 хувь нь дархад, 0.8 хувь буриад, 2.5 хувь нь урианхай, 0.2 хувь нь цаатан гэж тоолуулжээ
- 23 сум, 1 тосгон, 126 багтай.
Аймгийн хэмжээнд :
- 17.8 мянган өрхөд 3 сая гаруй мал өвөлждөг ба 898 өрхийн 201.6 мянган мал отроор өвөлжиж байна.
Энэ онд :
- 60 мян.тн хадлан бэлтгэхээс гүйцэтгэлээр 110.8 мян.тн өвс, 214.5 тн гар тэжээл бэлтгэсэн байна.
2007 онд нийт :
- 101 худаг ашиглалтанд оруулжээ. Үүний 68-ыг шинээр гаргаж, 33 худгийг засварлан ашиглалтанд оруулсан.
2007 онд үр тариа :
- 9586.4 тн, үүнээс улаан буудай 9531 тн, рапс 147.2 тн, арвай овъёс 55.4 тн-ыг хураан авсан. Өнгөрсөн оноос хураан авсан үр тариа 4292.0 тн-оор нэмэгдэж. төмс 1730.2 тн. хүнсний ногоо 723.0 тн-ийг хураан авчээ.
2007 онд :
- 12 сумыг төвлөрсөн эрчим хүчинд холбохоор 13 гаруй тэрбум төгрөгийн эрчим хүчний барилга угсралтын ажил гүйцэтгэсэн байна.
Аймгийн мал сүрэг :
- 1932 онд 1.4 сая,
- 1933 онд 1.5 сая,
- 1938 онд 1.7 сая,
- 2008 онд 3.4 сая болж өсчээ.
Аймгийн мал сүрэг
- 2008 оны жилийн эхний байдлаар тэмээ 2347, адуу 149548, үхэр 321665, хонь 1441930, ямаа 1509801 толгой болсон байна. Мөн цааны тоо толгой 926-д хүрчээ.
Б. Байгаль, ан амьтан ,цаг агаар,гол мөрөн, уур амьсгал Аймгийн нутаг нь Хангай Хэнтийн их тайгын Хөвсгөлийн мужид багтана. Нийтдээ уулархаг, далайн түвшнээс
- 500-3000 метрийн өндөрт оршиж,
- 109.2 мянган хавтгай дөрвөлжин километр талбайтай
Нутгийн хойд хэсгээр
- Тагна, Саяаны нуруу, Хорьдол Сарьдгийн салбар уулс,
- өмнө хэсгээр Хангай, Булнай, Тарвагатай, Эрчим, Намнангийн нуруу оршино. ОХУ-ын хил дээр орших Бүрэнхаан уул нь Хөвсгөлийн мужийн хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3491 м өндөр, зүүн өмнөөс баруун хойш сунаж тогтсон. Хөвсгөл аймгийн нутгийн хойд хэсэгт эргэн тойрон үзэсгэлэнтэй сайхан сүрлэг уулсын дунд манай орны хамгийн том нууруудын нэг, гүн цэнхэр Хөвсгөл нуур оршидог. Хөвсгөл нуурын баруун эргээр урдаас хойш чиглэн тогтсон
- Хорьдол Сарьдагийн нуруу / 3093 м / ,
- Баяны нуруу / 3193 м / , нутгийн баруун хойд хэсгээр үргэлжлэн тогтсон
- Улаан тайга / 3351 м / уулсаар хүрээлэгдсэн “Дархадын хотгор” гэдэг
- 300 орчим нуур бүхий уудам хотгор оршдог.
Газар нутгийн зонхилох нь уулын тундрийн цэвдэгтэй,
- ширэгт хөрс, нугын хар шороон болон хар хүрэн хөрс, гүвээ толгодын хар хүрэн хөрстэй.
Алт, ховор төмөрлөг:
- хар цагаан тугалга, бал чулуу, хөнгөн цагааны хүдэр, нүүрс, фосфорит ,
- гоёл чимэглэлийн болон үнэт чулуу, хүлэр,
- хими, барилгын түүхий эдийн баялагтай.
Аймгийн нутагт өндөр уулын таг, уулын ойт хээрийн бүсийн ургамал зонхилон ургана. Өндөр уулын тагийн бүсэд :
- хөвд, хаг, үет ургамал ургадаг бол уул тайгын бүсэд хар мод,
- хушин ой зонхилж, үет ойн ургамалтай.
Нийт нутгийн
- 33.2 мянган хавтгай дөрвөлжин км талбай буюу 3.3 сая га талбайг байгалийн ой эзэлдэг.
- 2100 гаруй зүйлийн гуурст ургамал байгаагийн 100 гаруй нь эмийн, 500 гаруй нь тэжээлийн, 10 гаруй зүйл нь хүнсний, 4 нь техникийн, 300 гаруй зүйлийн гоёл чимэглэлийн ургамал байдаг ба
- 243 зүйлийн хөвд, 600-гаад зүйлийн хаг, 739 зүйлийн замаг,
- 389 зүйлийн мөөг ургадаг бол, нэн ховор ургамал 34 зүйл, монголын "Улаан ном"-д орсон 36 зүйл цэцэгт ургамал байдаг.
- Дэлт харгана, Сибир жодоо, цагаан бөлбөө, вансэмбэрүү зэрэг эртний үлдвэрт нэн ховор ургамал ургадаг ба ботуул, ерхөг, согоовор, өлөн, хялгана, биелэг, сөд, ширэг, агь, тэсэг, гичгэнэ, шарилж зэрэг ургамал ихэд тархсан. Аймгийн нутаг нь уул нуруу, хөвч ой мод, гол мөрөн олонтой учир ан амьтан, араатан, жигүүртэн, загас жараахай нутагшин байрших, үржин төлжих таатай орчинтой. - 66 зүйлийн хөхтөн, 20 зүйлийн загас, 244 зүйлийн шувуу, 4 зүйлийн хоёр нутагтан, - 4 зүйлийн хэвлээр явагч байдаг. Агнуурын амьтдын дотор хөхтөн 27, загас
16, төрөл бүрийн 5 зүйл шувуу байна. Аймгийн нутагт амьдардаг 330-аад зүйл сээр нуруутан амьтны 20 зүйл нь нэн ховор, ховор амьтны жагсаалтад орсон байдаг. Халиун буга
- 1990-ээд оны үед 8 мянга орчим толгой байсан бол
- 2004 онд хийсэн судалгаагаар 1.7 мянга болтлоо буурсан байна. Хүдэр устахад хүрээд байна.
Гол мөрөн, нууруудад :
- тул, зэвэг, хадран, гутаарь, алгана, омуль, цагаан загас зэрэг 10 гаруй төрлийн загас байдаг.
- Цаа буга, хандгай, аргаль угалз, янгир, халиу, булга, суусар, баавгай, буга, Хүдэр, гахай, буга, бор гөрөөс, хүдэр, тарвага, үнэг, хярс зэрэг амьтадтай. Тус аймаг улсын хэмжээнд гадаргын усны нөөц элбэгтэйд ордог. 2007 онд явагдсан гадаргын усны тооллогоор гол горхи 761, булаг шанд 803, рашаан ус 50, нуур тойром 370 тоологдсон. Сүүлийн хэдэн жилд
- 19 гол горхи,
- 86 булаг шанд ширгэсэн байна. Аймгийн нутаг нь Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсын усны хагалбар савд багтдаг. Манай орны гадаргын усны нийт нөөц:
- 599 мянган шоометр бөгөөд үүний
- 85 хувь нь цэвэр ус эзэлдгийн
- 93.6 хувь нь Хөвсгөл нуурын цэвэр ус юм. Аймгийн хэмжээнд гадаргын усны нөөц 6.6 мянган шоометр юм. Томоохон голуудын усны түвшин буурах хандлагатай болж байгаа. Дэлгэрмөрөн, Идэр, Чулуут, Бүгсий зэрэг голууд нийлж Сэлэнгэ мөрний эх болдог. Сангийн далай, Эрхэл, Ачмаг нуур хужиртай, Тунамал, Жугнай, Улаан нуур бага зэрэг давстай, Цэнгэл, Төх, Дөрөө нуур цайны хужиртай юм. Салбарт, Булнай, Торц, Тошинт, Тэрхэн цагаан зэрэг 50-иад халуун, хүйтэн рашаантай.
Нийт том жижиг
- 400 орчим нуураас гадна Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Шишхэд, Хос зэрэг гол мөрөн хойд мөсөн далайн ай савд усаа нийлүүлнэ. Дэлгэрмөрөн нь Улаан тайгаас эх авч
- 16300 ам дөрвөлжин километр ус хураах талбайг эзэлсэн тус аймгийн нутаг дахь хамгийн том гол болно. Хөвсгөл нуураас эх авсан
Эгийн гол нь Сэлэнгэ мөрний томоохон цутгалын нэг юм. Уур амьсгалыг бүрэлдүүлэх гол хүчин зүйлс дотроос хамгийн чухал нь газрын гадаргын жигд биш , хотгор гүдгэрийн ялгаа ихтэй байх явдал юм. Нутаг дэвсгэрийн хотгор гүдгэрийн ялгаа, гол мөрөн, нуурын нөлөө уур амьсгалын нөхцөлтэй уялддаг. Байгалийн бүс бүслүүрийн хувьд ОХУ болон Монгол улсын хилийн дагуу болон Хөвсгөл нуурын баруун , зүүн хэсэг нь тагийн бүслүүртэй, нутгийн хойд хагас тайгын бүслүүрт , бусад хэсэг нь ойт хээр ба хээрийн бүсэд оршино. Хөвсгөл аймгийн нутаг эх газрын шинжтэй, үнэхээр эрс тэс хахир ширүүн уур амьсгалтай болох нь уур амьсгалын үндсэн үзүүлэлтийн горимоос тодорхой харагддаг.Нийт нутаг далайн түвшинээс дээш ихээхэн өргөгдсөн учир
- зун сэрүүн,
- өвөл хүйтэн. Хойд хэсгээр жилд
- 220, өмнөд хэсгээр
- 180 орчим хоног агаарын температур хасах хэмтэй байна. Нутгийн хойд өмнөд хэсгээр жилдээ
- 200-400 мм хур тунадас унана. 1990-ээд оны сүүлчээс дулааралт болж,
- 40 хэм хүртэл халж, өвөлдөө -52 хэм хүртэл хүйтэрдэг. 7 дугаар сард
- 15-25 хэм, зарим үед 30 хэм хүрч халуун болдог. Өвөл нэгдүгээр сард
- 20-40 хэм хүрч хүйтэрдэг боловч
- 50 хэмээс гарч хүйтрэх явдал үе үе тайгын зарим сумдад тохиолддог.
ХОЁР. МӨРӨН СУМ
А.Товч танилцуулга
Ахай бэйсийн хошууны гол хүрээ Мөрөнгийн хүрээ байсан газар нутагт өдгөөгийн Мөрөн сумын төв бий болсон юм. Ахай бэйсийн хошууг 1923 онд Хантайшир уулын аймгийн Наранжаргалант уулын хошуу гэж нэрлэн, хошуу тамгын газар Мөрөнгийн хүрээний ойролцоо байж, улмаар шинэ цагийн сургууль, эмнэлэг, хоршоо худалдаа байгуулагдан ажиллаж байжээ.
Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн
- 1931 оны тавдугаар тогтоолоор Цэцэрлэг мандал уулын хошуунаас /1929 онд Хантайшир уулын аймгийг Цэцэрлэг мандал уулын аймаг
болгосон / Бүрэн сумыг байгуулсан юм. Сумын төв нь Мөрөн болсон байна.
- 1933 онд аймгийн төвийг Хатгалаас Мөрөнд шилжүүлсэн энэ үеэс аймгийн төв болжээ. Бүрэн сумын аравдугаар багийг / аймаг, сумын төв Мөрөнг/
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн
- 1956 оны наймдугаар сарын 1-ний өдрийн 1041 дүгээр зарлигаар 7 хорин, 836 өрх, Мөрөн хороо захиргаа гэсэн бие даасан засаг захиргааны нэгж болгосон байна.
- 1961 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн АИХ-ын Тэргүүлэгчдийн 1361 дугаар зарлигаар Мөрөн хороо захиргааг Мөрөн хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа болгон өөрчлөн зохион байгуулав. АИХ-ын Тэргүүлэгчдийн
- 1971 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн 252 дугаар зарлигаар Мөрөн хотын нутгийн цэс батлагдаж, 1994 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 33 дугаар тогтоолоор аймгийн төвд Мөрөн сумыг байгуулжээ. Хөвсгөл аймгийн төв Мөрөн сум. Дэлгэр мөрний хөндийд Улаанбаатараас
- 671км зайтай оршдог.1931 онд Мөрөнгийн хүрээний суурин дээр байгуулагдсан 13 багтай. Түнэл, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Бүрэнтогтох, Алаг- Эрдэнэ зэрэг сумтай хил залгаж оршдог бөгөөд Дэлгэрмөрөн голын хөвөөн дээр урдуураа Эрчмийн нуруу , Уранмандал, Элстийн уул, баруунаар Бүрэнхаан уул, хойт талаараа Дулаан уул зэрэг уулсаар хүрээлэгдэн далайн түшнээс дээш ойролцоо 1288 м-т оршдог.Хүн ам олноор суурьшсан аймгийн төв. Цаашид орон нутгийн хотын статустай болох шаардлага бий болж байгаа.
- 10964 га газар нутагтай.
Хүн ам нь: 1956 онд
- 3,2 мянга, 1991 онд
- 21,6 мянга, 2007 онд
- 35,7 мянга, 2008 онд
- 36,8 мянган хүн амтай болсон ба нийт өрхийн тоо 9262 .
Мал сүрэг : 1956 онд
- 10,7 мянга, 2000 онд
- 16,2 мянга, 2008 онд
- 19,2 мянган толгой болсон
Мөрөн сум төвийн эрчим хүчээр хангагддаг, хатуу хучилттай 9 м өргөн 35 км урт зам, нисэх онгоцны буудал, 2686 айлын орон сууц, өрхийн эмнэлэг 6, цэцэрлэг , ясли 9, ерөнхий боловсролын сургууль 6, хувийн коллеж 2, эмийн сан 20, зочид буудал 16, хүнсний үйлдвэр4, хувийн жижиг дунд үйлдвэр 295, худалдаа үйлчилгээний байгууллага 60 гаруй, хүнсний зах 3, барааны, түлш модон эдлэлийн, техник , барилгын материалын, түүхий эдийн зах ажиллаж Булган, Архангай, Завхан, Увс аймгуудын түүхий эд , бараа материалын арилжааны төв болж байгаа ба шатахуун түгээх станц 12, такси, бага оврын автобус 100 гаруй, "Хөвсгөл-хүнс", "Хөвсгөл-геологи',"Хөвсгөл-гурил тэжээл", "УСНАА"ХК, "Эрчим хүч","Нэмэн" ХХК, "Тэнхлэг” "Талст" зэрэг томоохон компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг. Мөрөн сумын цаг уурын олон жилийн уур амьсгалын судалгааны материалыг ашиглан жилийн дундаж болон хамгийн их, бага агаарын температур, хөрсний гадаргын температур, харьцангуй чиигшил, салхины хурд, нийлбэр хур тунадасны олон жилийн явцын хандлагыг графикаар үзүүлэв.



Дүгнэлт:
1. 1990 оноос хойш явагдаж байгаа дэлхийн дулаарлын процеесс Мөрөн суманд нөлөөлөл үзүүлж буй нь графикаас харагдаж байна
2. Дулаарлын гол үзүүлэлт жилийн дундаж агаарын болон хамгийн их температурын хандлага өссөн, хамгийн бага температур, хөрсний гадаргын температурын хандлага сүүлийн жилүүдэд нэмэгдсэн нь харагдаж байна.
3. Дулаарлыг сааруулагч хүчин зүйл жилийн дундаж харьцангуй чийгийн хувь хасагдсан, нийлбэр хур тунадасны хандлага буурсан, агаарыг хуурайшуулагч салхины жилийн дундаж хурд 2007 оноос ихэссэн байна.
ГУРАВ. БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН
НАРИЙВЧИЛСАН СУДАЛГААНЫ ДҮН
А. АГААРЫН ЧАНАРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ
1. Мөрөн хотын агаарын чанар
Мөрөн суманд 1982 онд Агаарын чанарыг хянах анхны харуул нээгдсэн ба 1991 онд Байгаль орчны шинжилгээний лаборатори байгуулагдсан байна. Тус лабораторийн шинжилгээний ажлын хөтөлбөрт Мөрөн сумын агаарын чанарыг хянахаас гадна орчны цацрагийн түвшингийн ажиглалт, гадаргын болон хаягдал усны хяналт-шинжилгээ, агаар болон ус бохирдуулагч эх үүсвэрүүдийн хяналт шинжилгээний ажлууд тусгагдсан байдаг. /Хавсралт 1/ Мөрөн суманд 2008 оны XI сарын 21-25-ны өдрүүдэд хийсэн орчны нарийвчилсан судалгааны үеэр үндсэн харуулаас гадна нэмж 3 харуул ажиллуулан хүхэрлэг хий, азотын давхар исэл, угаарын хий, 10 микроноос бага хэмжээтэй тоосны сорьц авч шинжилгээг хийсэн ба дуу чимээ болон цацраг идэвхийн фоны түвшний, агаар бохирдуулах хөдөлгөөнт эх үүсвэр болох автомашины хаягдал утааны хэмжилтийг хийлээ.

2006 онд азотын давхар ислийн сарын дундаж агууламж 24-92 мкг/м3, хамгийн их нь 165 мкг/м3 , Агаарын чанарын стандарт MNS 4585:2007 /цаашид АЧС гэх/ дахь хэмжээ (20 минутын дундаж)-ээс нийт ажиглалтын 163 удаад нь буюу 15%-д давж хамгийн их агаарын чанар буурсан бохирдолтой жил байсан байна. 2007 онд сарын дундаж агууламж 28-60 мкг/м3, хамгийн их нь 116 мкг/м3, стандарт хэмжээ (20 минутын дундаж)-ээс нийт ажиглалтын 7 удаад нь буюу 0.7%-д давсан бол 2008 онд сарын дундаж агууламж 16-70 мкг/м3, хамгийн их нь 107 мкг/м3, стандарт хэмжээ (20 минутын дундаж)-ээс 24 удаа буюу нийт ажиглалтын 2.2%-д давсан тохиолдол ажиглагдсан байна.

1.Хүхэрлэг хий
2006-2007 онд хүхэрлэг хийн сарын дундаж агууламж 2-4 мкг/м3, хамгийн их нь 7 мкг/м3, 2008 онд сарын дундаж агууламж 3-9 мкг/м3, хамгийн их нь 46 мкг/м3, стандарт хэмжээ (20 минутын дундаж)-ээс даваагүй ч өмнөх оноос агаарын чанар буурсан байна. Нарийвчилсан судалгааны үеэр үндсэн харуулаас гадна нэмж 3 харуул ажиллуулан хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрсхүчлийн дутуу ислийн сорьцыг 3 цаг тутам /20 мин/, 10 микроноос бага хэмжээтэй тоос /PM10/-ны сорьцийг 24 цагаар авлаа.

Шинжилгээний дүнгээр хүхэрлэг хийн агууламж 1-41 мкг/м3 байсан ба хамгийн их нь гэр хороолол орчимд /4-р баг/ 41 мкг/м3 байсан бөгөөд “МТ” ШТС-ын орчимд бусад цэгээсээ бага зэрэг илүү бохирдолтой байсан хэдий ч стандарт хэмжээ (20 минутын дундаж)-ээс давсан бохирдол илрээгүй байна. Судалгааны дүнгээр хүхэрлэг хийн агууламж өглөөний 08, 11, 14 цагуудын орчимд бусад үеэс илүү их бохирдолтой агаарын чанар мууддаг нь харагдаж байна.

Хүхэрлэг хийн 24 цагийн дундаж агууламж 3-12 мкг/м3 байсан ба хамгийн их агууламж нь “МТ” ШТС-ын орчимд 12 мкг/м3-д хүрч бусад цэгээсээ илүү бохирдолтой байсан хэдий ч стандарт хэмжээ (24 цагийн дундаж)-ээс давсан бохирдол илрээгүй байна.
2.Азотын давхар исэл
Азотын давхар ислийн агууламж 3-69 мкг/м3, хамгийн их агууламж нь УЦУОШТөвийн орчимд 69 мкг/м3-д хүрч стандарт хэмжээ (20 минутын дундаж)-ээс давсан тохиолдол ажиглагдаагүй байна. Азотын давхар ислийн агууламжийн хоногийн явцыг харахад хамгийн их бохирдолтой байдаг хугацаа нь 11, 17, 20, 23 цаг байна.



Азотын давхар ислийн 24 цагийн дундаж агууламж 15-29 мкг/м3 байсан ба хамгийн их агууламж нь УЦУОШТөв орчимд 29 мкг/м3-д хүрч илүү бохирдолтой байсан хэдий ч стандарт хэмжээ (24 цагийн дундаж)-ээс давсан бохирдол илрээгүй байна.
3.Нүүрстөрөгчийн дутуу исэл
Шинжилгээний дүнгээс нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж 400-6740 мкг/м3, хамгийн их агууламж нь “МТ” ШТС-ийн орчимд 6740 мкг/м3-д хүрч стандарт хэмжээ (30 минутын дундаж)-ээс давсан тохиолдол ажиглагдаагүй ба хамгийн их бохирдолтой үе нь 11, 20, 23 цаг байна
4.PM 10, микроноос бага хэмжээтэй тоос
10 микроноос бага хэмжээтэй тоос /PM10/-ыг тасралтгүй хэмжигч зөөврийн автомат багажаар “МТ” ШТС, 5-р цэцэрлэгт хэмжсэн ба дундаж агууламж 38-1680 мкг/м3, хамгийн их агууламж нь 43-6120 мкг/м3, хамгийн бага агууламж нь 11-906 мкг/м3 байсан ба MNS 4585 : 2007 стандартын хэмжээтэй харьцуулахад 24 цагийн дундаж агууламж 16.8 дахин, хамгийн их агууламж нь 61.2 дахин тус тус их байна. Өөрөөр хэлбэл агаар дахь тоосны бохирдол их байна гэсэн үг.



Тоосны 24 цагийн дундаж агууламж УЦУОШТөв орчимд /жингийн аргаар/ 162-222 мкг/м3, автомат багажаар “МТ” ШТС-т 199-656 мкг/м3, 5-р цэцэрлэг орчимд хоногийн дундаж агууламж 211-592 мкг/м3 байна. Тоосны агууламж XI/21-25 өдрүүдэд стандарт хэмжээ (24 цагийн дундаж)-ээс УЦУОШТөв орчимд 1.6-2.2 дахин, “МТ” ШТС-д 2.0-6.6 дахин, 5-р цэцэрлэг орчимд 2.1-5.9 дахин тус тус их байна.
5.Орчны дуу чимээ
Орчны дуу чимээний хэмжилтийг 1 цэгт буюу “МТ” ШТС-д хийхэд өдрийн цагийн дундаж 60-65 дБА, хамгийн их нь 75 дБА (3 удаа) хүрч өдрийн цагийн дунджийг Агаарын чанарын стандарт MNS 4585:2007-тай харьцуулахад 1.1 дахин их байгаа бол шөнийн цагийн дундаж 37-58 дБА, хамгийн их нь 60 дБА (1удаа)-д хүрч АЧС-аас 1.3 дахин их байсан байна.
6.Байгалийн цацраг идэвхийн фоны түвшин
Цацраг идэвхийн фоны түвшний хяналтыг Мөрөн харуул /УЦУОШТ/ дээр өдөр бүр 08, 14 цагт байнгын хэмждэг ба 2008 оны жилийн дундаж 0.12 микрозеверт/цаг хэмжээтэй байсан. Судалгааны үеэр тус цэгээс гадна Зэвсэгт хүчний 351-р анги орчимд хэмжилтийг хийсэн ба УЦУОШТөвд 3 хоногийн дундаж 0.11 микрозеверт/цаг, 4 хоногийн дундаж ЗХ-ний 351-р ангид 0.15 микрозеверт/цаг байсан ба энэ нь УЦУОШТ-ийн хэмжээнээс 1.4 дахин их байсан хэдий ч Монгол орны олон жилийн дундаж (0.16 микрозеверт/цаг) түвшинээс даваагүй байна.
7.Агаар бохирдуудах эх үүсвэр
Мөрөн сумын суурин болон хөдөлгөөнт эх үүсвэрийн тоо 2004-2008 оны тооллогын дүнгээр жилээс жилд өсөж буй нь харагдаж байна. Агаар бохирдуулах эх үүсврийн тоо хир нэмэгдэнэ төдий чинээ агаарт хорт бодис хаягдах нь ихсэж агаарын чанарт сөргөөр нөлөөлнө гэсэн үг.



Мөрөн хотын худалдааны төвийн хажуу дахь авто машин ил зогсоолын орчмын бензин хөдөлгүүрт автомашинаас гарах хаягдал утааны хэмжилт хийлээ. /Хүснэгт-7/ Хэмжилтэнд бензин хөдөлгүүртэй ОХУ-д үйлдвэрлэсэн 2, Япон улсад үйлдвэрлэсэн 4, Солонгос улсад үйлдвэрлэсэн 20 нийт 26 машин хамрагдсанаас MNS 5013:2003 стандарт дахь Бензинээр ажилладаг хөдөлгүүртэй автомашины утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулахад судалгаанд ахмарагдсан нийт автомашины 65.4% нь стандарт хэмжээнээс их бохирдолтой утаа хаяж байсан байна. Хэмжилтэнд хамрагдсан машинуудаас Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 9 автомашинаас бусад нь нүүрстөрөгчийн дутуу исэл, нүүрсустөрөгчийн утааны найрлагад эзлэх хувийн жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан бохирдолтой байна. Хүснэгт 1
АВТОМАШИНААС ЯЛГАРАХ ХАЯГДАЛ УТААНД ХИЙСЭН
ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮН

/Мөрөн сум/ Хүснэгт 1
8.Мөнгөн усны хэмжилт
Мөрөн сумын агаарт дахь мөнгөн усны хэмжилтийн дүнг “Агаарт байж болох бохирдуулах бодисын хүлцэх хэм хэмжээ” MNS 5885 : 2008 стандарын хэмжээ 5 мкг/м3-тэй харьцуулахад мөнгөн ус маш бага хэмжээтэй байна. Хүснэгт 2
өрөн сумын нутаг дэвсгэрт хийсэн агаар дахь мөнгөн усны
хэмжилтийн дүн Хүснэгт 2



Б. УСНЫ ЧАНАРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ
1.Хяналт шинжилгээ хийсэн усан
обьектуудын тодорхойлолт

а/Дэлгэрмөрөн гол
Хөвсгөлийн Улаан уул сумын нутаг Улаан тайгын өврөөс эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг гол. Урт нь
- 445 км, хэвгий нь
- 0.0017 градус, ай савын талбай 26640 км2 , Дэлгэмөрөнгийн эрэгт Мөрөн сум оршдог.



Хөвсгөл аймгийн гадаргын уснаас Дэлгэрмөрөн гол хамгийн том нь бөгөөд сумын ус хангамжинд шууд утгаараа бус ч газрын доорх усны тэжээл болохын хувьд хамгийн чухал объект болдог. Иймд Дэлгэрмөрөн голын ус зүй болон химийн найрлага, бохирдлын талаар онцлон авч үзэх нь зүйтэй юм. Сав газрын эх ихээхэн хэрчигдэлтэй, адагтаа тэгш намхавтар уулсын дундуур урсана. Голын эхээр ойт-хээр, адгаар хээрийн ургамал зонхилно. Гулдирлын ёроолын хурдас голын эхэнд үхэр чулуу, хайрга адагт элсэрхэг. Голын сав газрын онцлог бол шохойн чулуулаг массив нилдээ тархсан учир урсацын алдагдал ихтэй, гачиг үеийн урсац бусад голуудынхаас ахиу байдагт оршино. Дэлгэрмөрөн голын хамгийн их үерийн өнгөрөлт 1986 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1980 шоо м/с хүрч байжээ.



б/Бааст гол /Дэлгэрмөрөн голын салаа/
Мөрөн сумын “Банкны эрэг” гэж нэрлэгддэг байсан төв эмнэлэгийн баруун талд бороо орсны дараа намаг шалбааг тогтдог байжээ. 1960-аад оны үед “Алтан улиас”-ны рашаанаас дээш хэсгээр сэтлэн урсгаснаар тухайн салаа үүссэн ба анх эмнэлгийн хаягдал ус шууд урсан ордог байсан учир “Бааст гол” гэж нэршсэн байна.



2.Усны чанарын төлөв байдлыг тодорхойлохерөнхий ойлголт
БИОГЕНИЙ ҮЗҮҮЛЭЛТ: аммонийн азот(NH4-N), нитрит азот(NO2-N), нитрат азот(NO3-N), эрдэс фосфор (PO4-P), төмөр (Fe), фтор (F),
ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТ: устөрөгчийн ион (pH), цахилгаан дамжуулах чанар, перманганатын исэлдэх чанар, ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), зэргийг тодорхойллоо.
УСНЫ ХҮЧИЛЛЭГ, ШҮЛТЛЭГ БАЙДАЛ /pH/- аливаа усан орчны хүчиллэг ба шүлтлэг чанарыг устөрөгчийн ионы /рН/ агууламжаар
тодорхойлно.
- ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ЧАДВАР /EC/- усны химийн найрлага,эрдэсжилттэй шууд хамааралтай, түүнийг илтгэгч хэмжигдхүүн юм.
УУССАН ХҮЧИЛТӨРӨГЧ /О2/, БИОХИМИЙН ХЭРЭГЦЭЭТХҮЧИЛТӨРӨГЧ /БХХ5/ зэрэг нь гол мөрний амьтан, ургамлын амьдрах
орчны нөхцлийг илэрхийлэгч гол хүчин зүйл төдийгүй усны чанар нь унд ахуй, үйлдвэр, загас үржүүлдэг, агнуур зэрэг аж ахуйн бүх төрлийн хэрэгцээнд тохиромжтой эсэхийг үнэлэх чухал үзүүлэлт юм.
ПЕРЕМАНГАНАТЫН ИСЭЛДЭХ ЧАНАР /ПИЧ/ нь усан дахь органик бодисын хэмжээг илтгэх бөгөөд усны сорьцны хадгалалт удааширснаас биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж нь бодит хэмжээнээс зөрүүтэй байх нь бий. Иймээс манай төвөөс алслагдсан гол мөрний органик бохирдлыг хянахад энэхүү үзүүлэлт чухал юм.
АММОНИЙН АЗОТ/NH4-N/- энэ элемент нь дээрх химийн элементүүдээс голын усанд хамгийн түгээмэл илэрдэг бөгөөд манай орны гол мөрний усанд ихэнхдээ 0.5 мг/л-ээс үл хэтэрдэггүй.
НИТРАТЫН АЗОТ/NO3-N/- манай орны гол мөрний усанд нитратын бохирдол төдийлөн илэрдэггүй ба дунджаар 0.2- 1.57 мг/л хүртэл байх ба дунджаар 0.50 мг/л байдаг нь Ази тивийн гол мөрний дундаж агууламжтай ойролцоо, Европ тивийн гол мөрнийхөөс нилээд бага
үзүүлэлт юм.
ЭРДЭС ФОСФОР /PO4-P/- манай орны гол мөрний усанд маш бага хэмжээгээр агуулагддаг. Энэ нь дэлхийн гол мөрний усны эрдэс
фосфорын агууламжаас бага, бохирдол үл ажиглагдах хэмжээнд байдаг үзүүлэлт хэдий ч Хойт мөсөн далайн ай савын хувьд харьцангуй их
талдаа гэсэн үг юм.Хөвсгөлийн уулсад орших фосфоритын орд газар болон тус сав газарт нэгж талбайд ноогдох малын тоо толгой харьцангуй их, түүнчлэн газар тариалан энэ савд төвлөрснөөс төрөл бүрийн гарал үүсэлтэй эрдэс фосфор усанд ахиу байдагтай холбоотой
байдаг байна
3.Мөрөн сумын нутаг дэвгэрт оршдог гадаргынусны чанарын төлөв байдал
Мөрөн сумын нутаг дэвсгэр дэх гадаргын усны чанарын төлөв байдлын нарийвчилсан судалгааг Байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөрт орсон болон нэмэлт цэгүүдээс усны сорьц авч, зарим хэмжилтийг газар дээр нь хийж гүйцэтгэлээ. Энэ судалгаанд Мөрөн сум орчмын Дэлгэрмөрөн гол болон түүнээс салаалсан Бааст гол, цутгал Хядагын рашааны нийт 8 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарыг тодорхойлж, биологийн шинжилгээг тус тус хийлээ. Гадаргын усны химийн найрлага нь үндсэн ионууд болох кальци /Са2+/,
магни /Mg2+/, натри ба кали /Na+K/, сулфат /SO4/, хлор /Cl /, гидрокарбонат /HCO3/-ын ионоор тодорхойлогддог. Эдгээр нь газар зүй, уулын чулуулаг, уур амьсгалын нөхцөлөөс хамааран голын усанд илрэх хэмжээ агууламж нь ихээхэн хэлбэлзэлтэй байдаг боловч тодорхой бүс нутгийн хувьд тогтмол шинжтэй байдаг. Үндсэн ионы агууламжийн хэмжээ гадаргын усны бохирдол, ус ашиглалтын олон шалгуурыг илтгэгч үндэс болдог. Иймд судалгаанд хамрагдсан гол болон булгийн усанд эдгээр шинжилгээнүүдийг хийж тухайн үеийн химийн найрлагыг тодорхойллоо.
3.1.Дэлгэрмөрөн голын усны химийн найрлага,чанарын тухай
Дэлгэр мөрөн голын усны химийн найрлага, чанарын хяналт-шинжилгээг 1970 оноос эхлэн хийж байна. Голын ай савд эхэн хэсэгтээ Хөвгөлийн уулсаас эх авсан голууд байдаг бол доод урсгалд нь Хангай нуруу болон түүний салбар уулсаас эх авч урсдаг Идэр, Чулуут зэрэг голууд цутгадаг. Дэлгэр мөрөнгийн усны олон жилийн дундаж эрдэсжил ихэнхдээ
- 150-300 мг/л-ийн хооронд хэлбэлзэх авч үе үе түүнээс ихээхэн нэмэгдэх нь бий. Усны эрдэсжилийн хамгийн бага нь хаврын шар усны үерийн сүүлчээр, хамгийн их нь өвлийн гачиг үед ажиглагдана. Усны ионы бүтэц жил, жилийн доторх горимын үе шат бүрд нэгэн ижил байдаг. Анионоос гидрокарбонатын ион
- 35-45% экв, катионоос кальцийн ион
- 28-39% экв давамгайлах ба бусад ионууд
- 10% экв-аас хэтэрдэггүй. Эдгээр ионы харьцаа улирлаар өөрчлөгддөггүй.
Хур борооны үерийн үед усны хатуулаг
- 3.0 мг-экв/л-ээс бага буюу зөөлөн устай, хаврын шар усны үер болон өвлийн гачиг үед
- 3.16- 4.32 мг-экв/л буюу хатуувтар устай болно. Устөрөгчийн ионы дундаж агууламж
- 7.5 бөгөөд 1970-аад оноос өмнө
- 6.5-7.5 хооронд хэлбэлзэж байсан бол түүнээс хойш
- 7.0-8.5 болж голын усны шүлтлэг чанар нэмэгджээ.Усан дахь биоидэвхт бодисын агууламж дараах байдалтай байдаг.Үүнд: аммонийн азот
- 0.00- 1.69 мг N/л, нитритийн азот
- 0.001- 0.090 мг N/л, нитратын азот
- 0.01- 0.88 мг N/л, эрдэс фосфор
- 0.004- 0.181 мг Р/л, нийт төмөр
- 0.01- 0.46 мг/л болно. Органик бодисын хамгийн их агууламж /ПИЧ-аар/
- 0.3- 6.1 мг/л хаврын улиралд тохиолдоно.
Олон жилийн судалгааны дүнгээр Дэлгэрмөрөн голын усанд катионоос кальци /Са2+/, анионоос гидрокарбонат /HCO3/-ын ион зонхилж катионы харьцаа Са2+ > Mg2+ >Na+K, анионы харьцаа HCO3 > SO4 > Cl байдаг нь дэлхийн цэвэр цэнгэг устай голын ионы харьцаатай /Берри, 1992/ дүйцэж Дэлгэрмөрөн гол нь харьцангуй цэвэр цэнгэг устай болохыг харуулдаг.
а/ Дэлгэрмөрөн ба түүний цутгал голууд
Судалгаанд Дэлгэрмөрөн гол ба түүнээс салаалсан Бааст гол, түүнээс доошхи 10 км дэхь цэг Ногоонбулаг хүртэлх хэсгийг хамруулла
Дэлгэрмөрөн голын усны чанарын төлөв байдлын судалгааг 2008 оны 11дүгээр сарын 22-23-нд усны объектуудаар явж хийсэн ба зарим хэмжилтийг газар дээр нь гүйцэтгэж, усны сорьц авч шинжилгээ хийж дүнг /Хавсралт 1/-ийн нэгээс дөрөвдүгээр хүснэгтүүдэд үзүүллээ.
2008 оны 11 дүгээр сарын 22-27-нд Дэлгэр мөрөн голын усны өнгөрөлт Мөрөн харуулын дүнгээр 3.45 м3/с байсан байна. Голын усны цахилгаан дамжуулах чадвар, Зураг 3.1



Цахилгаан дамжуулах чадвар нь усны химийн найрлага, эрдэсжилттэй шууд хамааралтай, түүнийг илтгэгч хэмжигдхүүн юм. Дэлгэрмөрөн болон Басст гол дунд зэргийн эрдэсжилттэй болох нь харагдаж байгаа ба Мөрөн хотын орчим болон хотоос дээш айл, мал олноор оршдог хэсэгт бага зэргийн их байна. Дэлгэрмөрөн голын гидрохимийн найрлага буюу давсны ионуудын агууламж, Зураг 3.2



Судалгааны дүнг олон жилийн явцтай харьцуулахад голын усан дахь сульфатын болон натри+калийн эзлэх хувь ихэссэн байна. Дэлгэрмөрөн гол болон түүний салаа Бааст голын усан дахь жинлэгдсэн бодисын хэмжээ 0-16 мг/л байсан ба ихэнх тохиолдолд жинлэгдсэн бодис илрээгүй байна. Дэлгэрмөрөн гол, түүний, салаа Бааст гол, Ногоон булагийн төгсгөл хэсэгт дээд талын цэгүүдээсээ 2-3 дахин их байна. Зураг 3.3



Голуудын усны ууссан хүчилтөрөгчийн агууламжийг MNS4586-98 усны чанарын стандарт (хүлцэх агууламж ХА= 4-6мг/л-ээс багагүй байх)-тай харьцуулахад Хядагийн рашаан болон Дэлгэрмөрөн гол түүний салаа Бааст голын ууссан хүчилтөрөгчийн агууламж хэвийн байна. Зураг 3.4



Усан дахь хялбар исэлдэх органик бодисын агууламжийг илтгэгч биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн (БХХ5) дүнг усны чанарын стандарт (ХА= 3мг/л)-тай харьцуулахад Дэлгэрмөрөн гол болон түүний салаа Бааст гол, Хядагийн рашааны усан дахь БХХ5 -ийн хэмжээ хэвийн, ХА-аас давсан тохиолдол ажиглагдаагүй байна.Зураг 3.5



Переманганатын исэлдэх чанар (ПИЧ) нь усан дахь органик бодисын хэмжээг илтгэх бөгөөд усны сорьцны хадгалалт удааширснаас биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж нь бодит хэмжээнээс зөрүүтэй байх нь бий. Иймээс органик бохирдлыг хянахад энэхүү үзүүлэлт чухал юм. Дэлгэрмөрөн гол болон түүний салаа Бааст гол, Хядагийн рашааны усанд тодорхойлсон шинжилгээний дүнгээр усан дахь ПИЧ-ын агууламж 0.2-0.5мг/л-т хэлбэлзэж байгаа нь MNS4586-98 усны чанарын стандарт (хүлцэх агууламж ХА= 10мг/л-ээс ихгүй байх)-тай харьцуулахад маш бага байгаа нь дээрх голуудын ус ахуйн болон малын гаралтай органик бодисоор бохирдоогүй нь харагдаж байна.Зураг 3.6



Биогенийн элементүүдийн хувьд нийт судалгаанд хамрагдсан голуудын усанд аммонийн болон нитритийн азотын хэмжээ хэвийн /Зураг 1.8,9 / ба харин эрдэс фосфорын агууламж Дэлгэрмөрөн-Тосгоны орчимд хамгийн их буюу ХА- аас давсан бохирдолтой байгааг харж болно. Зураг 3.7.



Дэлгэрмөрөн гол Баастын төгсгөл орчмоос авсан сорьцонд усан дахь фторын агууламж 1.76 мг/л буюу MNS4586-98 усны чанарын стандарт (хүлцэх агууламж ХА= 1.5 мг/л-ээс ихгүй байх)-тай харьцуулахад бага зэрэг давсан бохирдолтой байсан байна. Эдгээр бохирдуулагчид голчлон ахуйн гаралтай хаягдлаас үүсэлтэй байдаг. Зураг 1.11



Дэлгэрмөрөн гол болон түүний салаа Бааст голын усны сорьцонд тодорхойлсон хүнд металлын шинжилгээний дүнгээр зэсийн агууламж 0.000-0.0006 мг/л-т,, кадьмийн агууламж 0.0002-0.0012 мг/л-т тус тус хэлбэлзэж байгаа нь MNS4586-98 усны чанарын стандарт (хүлцэх агууламж ХА Cu= 0.01мг/л, Cd=0.005мг/л-ээс ихгүй байх)-аас давсан бохирдол ажиглагдаагүй байна. Эдгээр голуудын усанд мөнгөн ус илрээгүй ба хар тугалганы агууламж багажийн мэдрэх чадвар (0.0005- 0.05 мг/л)-аас бага хэмжээтэй байлаа. Усны чанарын төлөв байдлын энэхүү судалгааны дүнгээс Дэлгэрмөрөн гол болон түүний салаа Бааст гол, Хядагийн рашааны хувьд уг голын сав газарт үйлдвэр, аж ахуй, уул уурхайн үйл ажиллагаа явагдаагүй, хүний үйл ажиллагааны нөлөөлөлд төдийлөн өртөөгүй байгаа нь ихээхэн сайшаалтай хэдий боловч хотоос дээш Тосгоны орчим нутгийн малтай иргэд голын савд ойрхон нутаглаж байгаа нь голын сав газар хүн, малын хөлд өртөж цаашид бохирдох аюулд хүрч болзошгүй байгааг эрдэс фосфорын агууламж ХА-аас 1.2 дахин их агуулагдаж байгаагаас харагдаж байна. Дэлгэрмөрөн гол нь “Гол мөрний усны чанарын ангилал”-аар сүүлийн 10 жилийн турш 2 дугаар зэрэг буюу “Цэвэр” ангилалд багтаж ирсэн байна.
б/ Хядагийн рашаан
2008 оны 11 дүгээр сарын 22-нд Мөрөн сумаас баруун хойшоо 20 км-т орших Хядагийн рашаанаас сорьц авч шинжилгээ хийлээ. Хядагийн рашааны хатуулаг 3.24 мг- экв/л байсан ба энэ нь нилээн хатуулагтай ангилалд /Е.В.Посохов/ багтаж байна. Судалгааны үед газар дээр нь хэмжсэн рашааны усны цахилгаан дамжуулах чадвар 537 мкС/см, эрдэсжилт 424мг/л байсан байна.

1 comment: