Monday, December 2, 2013

Хайрын тухай

Хайрын тухай шилдэг шүлгийн түүврүүд

Намайг чи минь анх харахад
би чамайг харсан
Нартай мөртлөө жихүүхэн
өдөр басан
Зоримогхон харцны минь өмнө
чи минь сөхөрч,цөхөрч байсан
Зовлон чинь бас жаргал чинь
байсан би чинийхээ
* * *
Нарнаас цацраг таслаж
дагина болъё би чинь
Навчисаас үндэс гуйж
цэцэг болъё би чинь
Сарнаас өнгө булааж
гүнж болъё би чинь
Салхинаас эгшиг авч
аялгуу болъё би чинь
* * *

Дарс ч дэргэд нь ус шиг санагдах
халуухан сэтгэл минийх
Дайн ч дэргэд нь энх санагдах
хатуухан тавилан минийх
Далай ч дэргэд нь гүехэн санагдах
тэр агуа сэтгэл минийх
Даянд ганцхан төрсөн хорвоогийн
тэр дурлал минийх
* * *
Нууцхан шөнийн эзэн минь
чи над руу ирэхдээ
Нулимс биш хайр биш жаргал
авчирдагийг чинь би мэднэ
Нуурлаад үерлэсэн их амьдралын
жамыг сөрж
Нуугдан уйлж нууцлан хайрласаныг
минь чи мэднэ
Мянга мянган шөнө чи минь
зүүдэнд минь минийх байхаар
Мартагдашгүй ганцхан өдөр зүрхэнд
минь хамт байгаач
Зуу зуун шөнө чи минь зүүдэнд
хамт жаргахаар
Зуурхан түрхэн ч болов зүрхэнд
минь минийх байгаач
Хэнэггүй явсан замд чинь би
чамтай учирахад
Хэнзэлж ургасан хайр зүрхэнд чинь
хоцорсон уу хэлээч
* * *
Уруул даваагүй хайрын
Зүрхэнд яргах үндэс
Учрал нээгээгүй уруулын
Зүүдэнд дэлгэрэх сарнай
* * *
Март даа намайг бүр март
Магадлан дурсан санах хэрэггүй
Угтах ирээдүй жаргалтай сайхан ч
Учрах жаргал заяахгүй бол яана
Ухаант нүдэнд чинь тунасан гунигийг
Улирах цаг мөч ариутгах болтугай
Март даа чи намайг бүр март
Маргааш би холын хол явлаа
Хэзээ ч юм бэ? хожмын нэгэн цагт
Хэрэх замын уулзварт тааралдвал
Жаргал гэрэлтсэн царайг чинь хараад
Жам ёсыг хүндэтгэн баярлах болно би
* * *
Уйлаад яах вэ бүсгүй минь
Ус ямар мундсан биш
Ус тэгээд ямар уйтгар гуниг угаах биш
Гашуун нулимсаа арчаад яв
Гадаа гарч амьсгаа ав
Газар дэлхий холбирсон биш
Ганцаараа явах үүрдийн биш
* * *
Гэнэн цайлган цэвэр
ариухан хайраа
Гэрэлт орчлонд ганцхан
ганцхан хүнд өгөөрэй
Амьдрал хайрын минь
шүтээн болсон
Ариухан хайраа дээдлэж
яваарай
* * *
Цэцэгс ч атаархам царайныхаа
гоо сайханд
Цээжиндээ багтамгүй бардамнал
өвөрлөөд чи
Цэнгэлтэйхэн залуухан насныхаа
аагаар халгиж
Цэрвүүхэн харцаараа хэн нэгнийг
сөхрүүлж л яваа чи
* * *
Намуухан эгэлхэн дүрээрээ
чи минь
Зүүдэнд минь үзэгдэх
сайхан ч
Надад олдоогүй хайр чинь
хүнийх болохоор уйлмаар
Зүсийг чинь үзэлгүй холхон
явья гэтэл
Зүүдэндээ чамтай учраад баясан
дурсдаг нь гайхмаар
Үзэгдээд л өнгөрөх заяандаа даанч
хоромхон учирсан
Үйлийн үртэй дурлалаа чамаас би
нуусан болохоор
Үнэндээ би чамдаа гомдохгүй юмсан
гэж бодовч
Үзэг цаас нийлүүлж хичнээн ч удаан
гуниглав даа
Зүрх тархиндаа захирагддаг хүн лболж
төрснөөс хойш
Зүүдэн буурал хорвоог хайргүй туулна
гээд яах вэ
Зүсрэх уяхан борооны надад анзаарагдах
эгэлхэн уянга
Зүрхний минь гүнд нууцлагдсан
Даруухан дүрийг чинь мартахгүй
Надад ахиад олдохгүй мөртлөө
Намар оройн бороо шиг гуниг
өвөрлөсаөн дурлалаа
Нутаг нугын цэцэгсээс нуун байж
илчилснийг
Нартад ганцхан чи минь насандаа
тунгааж ойлгоорой
* * *
Хорвоогоос энэ бие минь хальсны дараа
Хойт насандаа чамтай учирах болов уу?
Мадаггүй энэ үнэн гэвэл
Магад одоо үхсэн ч яахав
* * *
Алдсан шүүрс алдалт минь салхи болж
Асгарсан нулимс минь бороо болоод
Амрагийн минь цонхоор үдээн орж
Амгалан нойрноос нь сэрээгээч
* * *
Нулимсандаа хахаж цацан уйлж суугаа миний бяцхан анд Нууцхан хайраасаа болж чи шаналж буйг би мэднэ
Зориг зүрх чинь тэмцэлд дутаад л байна даа анд минь
Зовлонгоо нимэглэн дурлалынхаа төлөө тэмц тэгвэл чи
харамсахгүй
* * *
Энхрий амраг минь намайгаа хүлээж
Энэ орчлонд төрөлгүй удаан оршжээ
Эх захгүй орон зайд хөвсөөр явж
Эрэн эрсээр бие биенээ олжээ бид
* * *
Тэр бүсгүйд би дурлаж байна
Тэнгэр хүртэл цэв цэлмэг
Гэгээн тунгалаг харагдаж
Хөлийн доорхи цардмал зам
Зөөлөн бодогдож
Хүүхдүүдийн шуугианд
Тэр бүсгүйд л би дурлаж байна
* * *
Хурц шаргал нар толгой дээрээс цохиж
Хурдлаарай хэмээн намайг яаруулна
Чамруу алхах замыг минь гэрэлтүүлж
Чухал үгийг цээжинд минь бичиж хөтлөнө
* * *
Дурлал хэмээх гашуун дарсыг
Дундаа тавиад чамтай хамт уумаар байна
Ганцаар би согтож яах юм бэ
Гагцхүү чамайг л согтоомоор байна
* * *
Бодол бодлын дундаас орхигдохгүй ээ миний хайр
Буцаж холдох насанд гээгдэхгүй ээ миний хайр
Он оны уртад мартагдахгүй ээ миний хайр
Олон шөнийн зүүднээс салахгүй ээ миний хайр
* * *
Сэтэглийг минь чи нээгээд цав
цагаан лянхуа зур
Сээтэгнүүр алаг нүдээ зрхэн
дээр минь зур
Надаас өөр хүн үзэхгүй энэ
зургийг
Нарт ертөнцийн алдарт
Жакондоогоор ч солихгүй
Өөрийгөө чи над дээр гал
улаанаар зур
Ороолийг үнсээгүй уруулаараа
хацар дээр минь зур
Өнгөцхөн хээнцэр сэтгэл үзэхгүй
энэ зургийг
Өр зүрхнийхээ түмэн өнгөөр
улам тордож явъя
* * *
Хаврын бороог нулимстай минь зүйрлээрэй
Хавсрага салхинд минь үнэрийг минь гээгээрэй
Хайртай байсныг минь тэгээд чи мартаарай
Харин чамайгаа би мартахгүй ээ хайрт минь
* * *
Давалгаалан булиглах зүрх минь
түүн рүү тэмүүлж
Дасаж дурласан сэтгэл минь намайг
жаргал мөрөөдүүлдэг
Дааж давшгүй мэт санагдавч дурлал
гэдэг баяр хөөр өгдөг
Дайсан хүнээ ч өрөвдөх уужуу сэтгэлтэй
болгодог
* * *
Эгэл жирийн амьралаар уртаас
урт амьдрахсан
Энгийн даруу чамтайгаа үүрд хамт
амьдрахсан
Хайраар бүтэж хуураар дуулсан дууг
минь чи сонсооч
Хайлган сэтгэлийн минь эгшиг болсон
харцыг минь чи ойлгооч
Хуурамч биш шүү миний энэ ариухан
дурлал
Худлаа биш шүү миний энэ сэтгэлийн
үгс
* * *
Улирах хоногийн тоог би
буцааж чадахгүй
Урсах нулимсаа харин барьж
би чадна
Уучлал гуйгаад чамайг өмнө
минь сөхрөхөд
Уужуу тайвнаар би оройтсон
гэж чадна
Дусал нулимсны минь өрийг
чи төлж чадахгүй
Дуугүйхэн инээмсгэлсэн харцыг
чинь би олж харахгүй
Дундуурхан жаргалыг минь
харин хэн ч мэдэхгүй
* * *
Эгэл жирийн амьралаар уртаас
урт амьдарч
Энгийн даруу чамтайгаа үүрд хамт
байхсан
Аз жаргалтай амьдралаар хорвоог
бүхлээр нь цалгиан
Амьдрал хайр хоёроо зөвхөн
чамдаа өгөхсөн
* * *
Аашлан алгадсан харцанд чинь
би хайртай
Аминчхан үнссэн урууланд чинь
би хайртай
Даруухан инээсэн мишээлд чинь
би хайртай
Дөлгөөхөн ширтсэн нүдэнд чинь
би хайртай
* * *
Надад хайртайг чинь би мэдсээр байж
Хэнд хайртай вэ? гэж асуух дуртай
Надаас өөр хүн байхгүйг чинь мэдсээр байж
Чам руу хэн харах вэ гэж шинжих дуртай
* * *
Харахгүй өнгөрч чадахгүй
Харчуулын нүдэн дундуур туучиж
Халуун залуу үзэсгэлэнт охин чамайг
Хань болооч гэж гуйж
Хайрын зовлонгоор гоёсон
Балга балга инээдэнд чинь согтож
Балтай урууланд чинь зөгий шиг шигдэж
Хасын саран үүлэнд бүдэгсэх шөнөөр
Харц харцаа шатаан гэгээ татуулж
Чамаараа би зөндөө гоёсон
Үйрэн үйрэн эмтэрч
Үнэний чулууг дэрлэхдээ
Үйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулсанаа
Үхэлд хүртэл гайхуулж
Чамаараа би гоёсон
* * *
Хачин юмдаа би дурлачихлаа гэж үү
Хаанахын ямар бүсгүй зүүдэнд ирээд байна аа
Хэн нэгний энгэрийг түшин зөндөө ихээр уйлмаар
санагдана
Хэрэг болгон хэнд ч хэлэлгүй холын хол явчихмаараа
* * *
Хамгийн гоё цэцгэн дээр зөгий эхлээд буудаг
Хамгийн гоё төрснийг чинь эрчүүл эхлээд хардаг
Харанхуй үдшийг сүлэн бүжин сар тормойж
Ханатыг чинь гийгүүлэх бүсгүйчүүд минь ирдэг ээ
Дарь эх хорин нэг байдаг нь худлаа
Даруухнаараа айл бүхэнд нэг нэгээрээ бий
Харчуул минь бид чинь бурхадтай нөхцсөн улс
Хайрын өмнө залбирч бүсгүйчүүдээ үнсье
* * *
Дурлалын дарсанд хөлчүүрсэн хорин
тавны зүрхэн дээгүүр
Дууны цэнхэр дугараа шиг чиний
дурсамж хөвөрнө
Дэндүү ялдам харцанд нь гуниг
уйтгараа гээсэн
Дэргэдээ суулгаад хараад баймаар
хүний сайхан үр минь
* * *
Дэр нийлүүлээд амьдрахгүйгээс хойш
Өөртөө намайг битгий ойртуул
Дэндүү эмзэг бүсгүй сэтгэл
Дасчих нь байна шүү холхон яв даа
Голомт зангидаад амьдраагүйгээс хойш
Өөртөө намайг битгий дасга даа
Гомдох нь амархан бүсгүй сэтгэл
Өширөх нь байна шүү алсхан яв даа
* * *
Дурласан шиг дурлах сайхан
Дуулаад л байх шиг гэгэлзэх сайхан
Дурлалдаа халууран эгээрэх сайхан
Дундуур бүхнийг хайраараа дүүргэн
Дурласан шиг дурлах сайхан
Алаг зүүдээ манан хөрвөсөөр
Ахиж унтаж чадалгүй өглөө болгох сайхан
Гал дүрэлзтэл харц мөргөлдөх сайхан
Ганцхан л чамайг бодон өөрийгөө мартах сайхан
Нэг их чанга хашгирмаар болох сайхан
Нэрийг чинь нэртэйгээ сүлэх сайхан
Хайртай шүү би дэндүү…гэж өөрийгөө уруу татахад
Хамар шархиран нулимс ивлэх сайхан
Дурласан шиг дурлах сайхан
* * *
Дэргэд минь байгаад хэрэггүй
Дэлхий хоёр хайрыг даадаггүй юм
Дэндүү гэгээн чигээр нь л энэ дурлалаа
Сэтгэлдээ тэгээд л булшилчихъя
* * *
Үе үехэн бодогдоод болдоггүй
Үнэхээр мартаж чадахгүй байна гэж үү
Энэ чинь тэгэхээр анхны дурлалын шарх уу
Илчилж чадахгүй нөгөө үгс
Захидлаар дайдаг сэтгэл минь
Замдаа мэнд яваарай
Задарч болдоггүй сэтгэл минь
Заавал чамд хүрээсэй
* * *
Чамин навчтай модыг эр салхин оролдох нь
Чамайг хүсэн санаашрах миний зүггүй ааш шиг
Инээд чинь сувдрах танхил цагаан сарны доор
Илүү жаргал гэж байдаг бол чамаасаа лгуймаар
Найман сарын хөх бороонд чамтай хамт норж
Намирсан гэзэгний чинь усыг энгэр дээрээ сэгсрэхсэн дээ
Дэндүү хар нүднээс чинь хол явмаар эсвэл үнсмээр
Дэр нийлүүлж орчлонг мөхтөл ханилмаар эсвэл үхмээр
* * *
Хүн хуучрахаас дурлал хуучирдаггүй
Гэнэн сэтгэл элэгдэхээс дур хүсэл элэгддэггүй
Агаар, хоол, зүүд нойр шиг давтан давтан
Амтлан жаргаж болдог ид шидтэй эд юм
* * *
Ариухан мөртлөө гэгээнхэн
Анхны хайр чи
Бяцхан зүрхэнд минь үлдээсэн
Битүүхэн ч гэсэн жаргал юм
Алдаж эндсэн ч бай
Анхны хайр бүхэн
Хүн бүрийн зүрх сэтгэлд
Хамгийн нандин бэлэг юм
* * *
Нууцхан дасаж сэтгэлээ нээсэн хайрын хорвоо
Нулимсанд хахаж дүүрсэн хагацлын хорвоо
Дахиад уулзах үгүйг мэдэхгүй айдсын хорвоо
Даржин сэтгэлдээ чамайгаа хүлээх итгэлийн хорвоо
Алагхан зүрхэнд минь амьдрал нь багтах завгүй хорвоо
Арван сарыг нулимстай үдсэн үгүйрлийн хорвоо
* * *
Зөөлөн зөөлөн үлээх намрын хонгор салхи шиг
Зүрхэнд хайрын шуурга болон ирээч
Хосгүй үнэн хайрын шуурга шүтээн
Хорвоод мөнх дурлалын бурхан
Хонгор чамдаа би хайртай
Чамайг хараад
Нүд орсондоо баярласан ч
Чамайг хараад
Ухаан орсондоо би зовном
Бодлын цагаан нууранд
Хүлээсэн жаргал чинь би даанч биш аж
Болох болохгүйн зайнд
Насан турш мартахгүй явах нэгэн аж
* * *
Яргуйт дэлхийг сүү шиг гийгүүлдэг
Ялгуун саранд хүн дуртай
Ярих нь хүртэл дуу шиг дуулдаг
Янагхан чамдаа би хайртай
* * *
Аяс үесхэн бодох сайхан
Аяархан гуниглаад санах сайхан
Зүгээр л өөрийг тань бодох сайхан
Зүсийг чинь хараад баярлах сайхан
Уулзалгүйгээр санах сайхан
Учраа мэдэхгүй гуних сайхан
Таныг би санах дуртай
Танхил гэнэн бодох дуртай
* * *
Сэтгэл булаах шиг нүдний чинь харц
Сэрүүн горхины ус шиг мэлмэрдэг
Зүрх уяраах хасын царайны чинь гэгээ
Зүсэр борооны дараах солонго шиг туяардаг
* * *
Гоо сайхан төгс бүрдсэн гүнжхэн минь
Голж хэлэх өө эрээд олдошгүй дагинахан минь
Голт борын зүрхэнд мөнх гэрэлтэх дурлал минь
Ганцхан олдох амьдралд ахин заяахгүй хайр минь
* * *
‘’Хайр бол хүний сэтгэл зүрхний мөнхийн дагуул юм.
Хайргүйгээр хүн амьдарч, сэтгэж чадахгүй.
Хайрын хүчээр л бид агуу бүхнийг мэдэрч байна шүү дээ’’
Белла Ахмадулина
 
Дурлал биднийг амжилтанд дууддаг
Дурлал хүнд аугаа чадал өгдөг
Дурлал амвдралыг дүүрэн байлгадаг
Дундрашгүй их мөрөн шиг цалгидаг

No comments:

Post a Comment