Э.Үржинханд : Монголоо алдсан Монголчуудад
Тэнгэрийн зарлиг зөрчиж гэргийгээ орхисон эрчүүд
Дээдсийн уламжлал эвдэж эрээ хуурсан бүсгүйчүүд
Эцгийн сургааль зөрчиж гэрээ орхисон жаалууд
Ирээдүйн өмнө буруутаж Монголоо алдсан Монголчуудад

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүйн үлгэр биелэв гэлтэй
Өвөг дээдсийн сургааль үнээ алдаагүйг сануулж
Өнгөний эрээнд мансуурч хүн чанараа гээснийх нь төлөө
Өнөөдөр тэд биднийг хашрааж байгаа нь энэ ээ

Дэргэдэх хүнээ ч харахгүй утаа мананд төөрөлдөж
Дэндүү ихэмсэглэлдээ биёсээ ч танихгүй зөрөлдөж
Дэлгэр их нутгийхаа энэрлийг чамлаж харийг зориод
Дэврүүн их омгорхолдоо солиорох шахсан хүмүүсээ Ах захаа хүндлэх ариун ёс чинь хаа байна
Аль ч цагт эрхэмлэх андын журам чинь хаана байна
Тэргүүндээ залах бүхэн тээр доор хэвтэж
Орой дээрхи малгайгаа хүртэл буруу харуулж өмссөнд чинь
Одтой тэнгэр, их дэлхий хүртэл минь гомдоод
Орчлон хорвоо гэдэг чинь ямар их хувьсаж байгааг
Олон түмэн минь нүдээ нээж нэг хараач
Автын аваар, онгоцны ослоор арав арваараа үрэгдэж
Архины хордлого, хэрүүлийн бузраар ард олноороо тарчилж
Ямар гээчийн цөвүүн цаг Монгол орныг нөмрөөв
Ямар гээчийн хэцүү үед энэ бие минь төрөөв

No comments:
Post a Comment