Monday, November 4, 2013

гадаад хэл сурах энгийн зөвлөгөө Document Transcript

  • 1. Гадаад хэл сурах энгийн зөвлөгөөГадаад хэл сурах нь одоо тийм ч хүнд биш болжээ. Мөнгөтэй л бол дуртай сургалтын төвдхандаж, эсвэл эх оронд нь очиж сурах боломжтой. Гэхдээ заавал их мөнгө үрж, өөрийгөөзовоох хэрэггүй. Ихэнх хүмүүс ямар ч хэлийг нэг сарын дотор сурах гэж улайрдаг. Энэ ньхамгийн буруу гэнэ. Өөрийгөө маш сайн бэлдэхийн тулд яарах хэрэггүй. Мөн хэл сурахгэж нойргүй хонож, олон үг цээжлэх гэж зовох хэрэггүй. Ингэж цээжилсэн үг амарханмартагддаг. Ингээд энгийн бөгөөд сонирхолтой аргаас хүргэе.1. Хамгийн эхний хийх алхам хүнд хэцүү гэсэн бодлоо орхих. Амархан гэж бодсон бүхэнхялбар бүтдэг.2. Заавал олон үг нэг дор цээжлэх гэж бүү зов. Өөрийн сонирхосон зүйлсийн нэрийг сурчбуй хэлээрээ хэлж цээжил.3. Сурч буй хэл дээр дуулагдсан дууг байнга сонс. Ингэвэл үг цээжлэх, сонсгол таньсайжрана.4. Тухайн хэлийг сайн мэддэг, эсвэл гадаад хүмүүстэй чадахгүй ч байсан үг сольж бай.Ингэхэд танд ичих хэрэггүйг сануулья. Тэр хүмүүс таньд буруу хэллэгийг засахад тусална.5. Эцэст нь ойлгохгүй байсан ч ном унш. Эхлээд юу ч ойлгохгүй, харин хэсэг хугацааныдараа өөрийн мэдэлгүй үйл явдлыг ойлгож эхэлдэг байна.

No comments:

Post a Comment