Monday, November 4, 2013

Эргэлт
Хотоос зайдуухан зусланд цөөхөн хэдхээн айл өвөлжинө. Зундаа бол хөл хөдөлгөөн маш ихтэй битүү айл болно харин өвөл нам гүмхэн болж хүн амьтан тэр бүр үзэгдхээ байна. Хүйтэний эрч нэмэгдэх тусам утаа нь өтгөрөн дарах их хотын угаар униараас зугтсан амьдралын түвшин өндөр, унаа унштай айл иймэрхүү байдалтай өвлийг өнгөрөөх нь жилээс жилд нэмэгдэх ажээ. Төрийн өндөр биш ч бас ч гэж жижиг биш зөөлөн сандалтай аятайхаан ажлыг хэл амгүйхэн залгуулах залуухан гэр бүл хоёр дахь хүүхдээ төрхийг хүлээн, цэвэр агаартай эл нам гүмхэн хөндийд амьдрах ажээ. Бие тулгар үзэсгэлэнт эхнэр, хөөрхөн охин хоёртойгоо дутах гачих нэгээхэн ч зүйлгүй сайхан амьдрах ажээ. Гэтэл гэв гэнэт сүүлийн сар гарангын өмнөөс тэдний гэрийн гадуур нэг залуу үргэлж хог ухаж харагдах болсоныг баян эр яагаад ч юм харах тоолондоо хар аяндаа л уур нь хүрч дургүй нь хүрээд явдаг болов. Уул нь ядуу цөлх залуу түүнд гай удаад ая тухыг нь алдуулаад байхгүй ч түүнийг харагдмагц л ”Новш чинь үхсэнээ шиншлээд энүүгээр яваад байгаа юм бэ” гэх бодол орж ирмэгц ойрхон байвал “Эндээс зайлаач” гэх эсхүл “Үүгээр битгий эргэлдээд бай хулгайчаа” хэмээн бүүр нэг хийх юм, хэлэх үгээ олж ядсан амьтаны аяг гаргана. Уул нь мань эр ч тэр мөрөөрөө, ядуу эр ч замаараа л хэн хэндээ халгүй явцгааж байвал барав баймаар. Ядуу хүнд ноён олон гэдэг шиг юм уу даа.

гадаад хэл сурах энгийн зөвлөгөө Document Transcript

  • 1. Гадаад хэл сурах энгийн зөвлөгөөГадаад хэл сурах нь одоо тийм ч хүнд биш болжээ. Мөнгөтэй л бол дуртай сургалтын төвдхандаж, эсвэл эх оронд нь очиж сурах боломжтой. Гэхдээ заавал их мөнгө үрж, өөрийгөөзовоох хэрэггүй.
coke1Бидний амтархан уух дуртай хийжүүлсэн ундааны нэг бол кока кола билээ. Кока колаг дэлхийн өнцөг булан бүрт олон сая хүн хэрэглэсээр ирсэн алдартай брэнд бүтээгдэхүүн мөн ч өдгөө коланаас татгалзах болсон улс орон нэмэгдсээр. Кока кола нь ясны сийрэгжилт өгдөг биеийн эрүүл мэндэд сөрөг муу гэх мэдээлэл хангалттай сонссон биз ээ. Тэгвэл кока коланы талаар доорх баримт мэдээллийг уншина уу.

Хүний нэрний сонин хачин

Дуудах нэрийг эцэг эх, эмээ өвөө, ураг төрлийнхөн, урт шар дээлтүүдийнхээ сонгуулиар шалгаруулдаг ч Дуурсагдах алдарыг өөрөө олж авахад хүрдэг хүний энэхэн хорвоод үхэхээсээ өмнө заавал амжуулваас зохих 1. Үр удмаа үлдээх, 2. Ном бичих, 3. Мод тарих гэсэн гурван үйлээс чадахаасаа халтарлаж, халтуурдан эхлүүлж суугаа үеийн олон залуустаа мэдлэгт нь дусал болох мэдээллийг хүргэе. Удахгүй өөрийг чинь өвчсөн юм шиг дуурайсан, цусыг чинь судсандаа булгилуулж, хүслийг чинь сэтгэлдээ шивнэсэн хөөрхөн алаг үрстэй болж, өсөхийн жаргал, өтлөхийн жаргалуудаа хослуулан жамаараа жаргах болтугай.
TrueType фонт гэж юу вэ?

Windows болон Macintosh компьютерийн ард суугаа хүн болгон TrueType фонтыг олж хардаг юм. Фонт гэдэг нь компьютерт байх текстийг дүрсэлж үзүүлэхэд ашиглагддаг онцгой загварын дүрснүүд юм. Мэдээж та дэлгэцэн дээр том жижиг болон янз бүрийн хэлбэр дүрсний фонтуудыг хардаг байж таараа. Дээр үеийн компьютерууд нь bitmap маягийн фонтууд ашигладаг байсан юм. Эдгээр фонтуудаа текстийг дүрслэх, хэвлэхэд хэрэглэдэг байв.

Харамсалтай нь эдгээр фонтууд нь том жижиг хэмжээтэйгээр оршдог байлаа. Өөрөөр хэлбэл тодорхой хэдхэн хэмжээтэйгээр бүтээгдсэн байв. Хэрвээ та өгөгдсөн хэмжээнээс илүү ихээр томруулах юмуу жижигрүүлэх болбол фонт маань эвдэрч аймаар харагддаг байлаа. Тэгээд ч хэвлэсэн фонтууд нь тийм ч сайхан биш, ирмэг хєвєє нь арзгар, муухай байжээ. Тэгвэл 1980-аад оны сүүлээр Adobe фирм Type 1 хэмээх векторт графикт суурилсан фонтуудыг хэрэглэгчдэд танилцуулав. Вектор график бол цэг, геометрийн томьёонд суурилсан байдаг тул томруулж жижигрүүлэхэд ямар ч алдаа гардаггүй сайн талтай билээ. Өөрөөр хэлбэл хичнээн ч томруулж жижигрүүлсэн чанарын ялгаа гардаггүй үргэлж сайхан харагддаг юм.

Хөвсгөл аймаг

Хөвсгөл аймгийн танилцуулга
Эх орны хойморт орших Хөвсгөл аймаг 1931 онд Улсын бага хурлын шийдвэрээр 107,2 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт 24 сум, 439 хоринтой, 17431 өрхтэй, 69206 хүн амтай, 1,2 сая гаруй толгой малтай байгуулагдсан Монгол улсын ууган аймгуудын нэг.
Хүн амын олонх нь хотгойдууд, халх, буриад, дархад, урианхай, уйгар зэрэг олон ястны өлгий нутаг юм. Монгол улс, тив дэлхийд, аймаг орон нутгийнхаа уул усны нэр алдрыг дуурсгасан олон арван алдартнууд төрсөн байдаг. Ардын хувьсгалын үйл хэрэгт оролцсон партизан 62, Улсын баатар 4, хөдөлмөрийн баатар 25, ардын цолтон 5, гавьяат цолтон 108, төрийн шагналт 14, эрдэмтэд 170 гаруй байна. Хөвсгөлийн муж нь хойд, өмнөд талаараа өндөр сарьдаг уулс хөвч тайгатай, баруун зүүн хэсгээрээ бэсрэг уулсын тэгш өндөрлөг тал хөндийтэй, далайн түвшнээс дээш 1500-3000 метрийн өндөрт оршино.